“Иргэнээ сонсоё” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болоод Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах, зарим үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилгоор “Иргэнээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус дүүргийн 13-р хороо, “Өргөө” кино театрын урд талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэнд Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Л.Батбаяр, хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ш.Доржпалам, Замын цагдаагийн тасгийн дарга, хурандаа Б.Батболд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Цэцэгмаа, Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сүрэнхүү нар оролцлоо.
Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санал асуулга явуулж, иргэдэд хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг болон замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэх хуудас тараах ажиллагааг явуулсан.
Мөн архи согтууруулах ундааны хор уршгийг иргэд, олон нийтэд сурталчилах “АХА” тэмцээнийг зохион байгуулж, ялагч тодруулав.