
УИХ-н Тамгын газар, Швейцарын Хөгжлийн сан, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан сургалт болов
2014.03.05
Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа
УИХ-н Тамгын газар, Швейцарын Хөгжлийн сан, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс боловсруулсан Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийн сургалтанд БГД-ийн ИТХ-ын Төлөөлөгчид хамрагдлаа.
Сургалт 2014 оны 2 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага, Иргэдийн оролцоо-иргэдтэй харилцах, Хүний эрх ба жендер зэрэг сэдвийн хүрээнд явагдаж БГД-ийн ИТХ-ын Төлөөлөгч, Ажлын албаны ажилтан 52 хүн хамрагдлаа.