Баянгол дүүргийн 4-р хороо цогцолбор байртай болов
Нээлтийн үйл ажиллагаанд
2014.01.28

Баянгол дүүргийн 4-р хороо цогцолбор байртай болов

 Өнөөдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны шинээр баригдсан цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НИТХ-н Төлөөлөгч Л.Нарантуяа, ДИТХ-н дарга Д.Дэлгэрбат болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо нь 196,6 га газар нутаг, 13283 хүн ам, 3502 өрхтэй бөгөөд урьд нь байрны бололцоогүйн улмаас хороо нь орон сууцны 3 өрөө байранд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг, өрхийн эмнэлэг нь 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан ажилладаг байсан бол өнөөдөр хорооныхоо төвд байрлах 3 давхар цогцолбор байранд нүүн орлоо.

Уг байранд хороо, өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, иргэний танхим, ахмадын чийрэгжүүлэлтийн танхим байрлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд иргэд төрийн үйлчилгээг нэг дороос, хүртээмжтэйгээр хүлээн авах боломжтой болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.