"Баянголд үйлдвэрлэв-2" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
2014 оны 1 дүгээр сарын 18-аас 28-ны өдрийн хооронд “Баянголд үйлдвэрлэв-2” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
2014.01.27

"Баянголд үйлдвэрлэв-2" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна

 Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сар шинийн баярыг тохиолдуулан Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд

үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулах зорилгоор 2014 оны 1 дүгээр сарын 18-аас 28-ны өдрийн хооронд “Баянголд үйлдвэрлэв-2” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 150 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа 3, 4 дүгээр хорооллын эцэс, Оргил худалдааны төвийн байруун талд байрлах Lion tower төвд явагдаж байна.