Баянголчууд шагнууллаа
2014.02.07

Төрийн одон, медалиар 68 хүнийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны 06 дугаар зарлигийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

XVII жарны “Ялгуусан” хэмээгч Модон Морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төр захиргаа, батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасан юм.

Шагналыг Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар гардууллаа.

Төрийн дээд одон, медаль болох “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон”, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон” “Цэргийн гавъяаны одон”-гоор нийт 68 хүнийг шагнав.