“Сайн хөрш” Болзолт уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог дэмжих, иргэд, оршин суугчдын амар тайван, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2014 онд дэвшүүлсэн зорилт, болон дүүргийн Засаг даргын 2014 он нийгэм эдийн засгийн зорилтыг ханган, хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтарсан баг, үйл ажиллагааг идэвхжүүлэн тогтмолжуулахад оршино.
Уралдааныг нийт дүүргийн 23 хороодын дунд зохион байгуулна.Уралдаан 2014 оны 10 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 10-ныг дуустал явагдана. “Хамтарсан баг” гэж Засаг дарга, түүний ажлын алба, хороо хариуцсан цагдаагийн хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа нарыг хэлнэ. “Хөршийн холбоо” гэж Аж ахуй нэгж байгууллага, хороо, хороодын СӨХ, хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч, иргэд нэгдэн сайн дурын холбоо байгуулсан байна.
Уралдаанд оролцогч хороод нь нэр дэвшүүлсэн хөршийн холбооны танилцуулга, тодорхойлолт, хийсэн ажлын танилцуулга бусад холбогдох материалыг дүүргийн уралдаан шалгаруулах комист 2014 оны 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.
Уралдаанд хамтарсан баг нь хороодын нутаг дэвсгэрт СӨХ, байр, хэсэг, гудамжинд байгуулагдсан иргэдийн хөршийн холбоог дэмжин ажилласан оролцоогоор оролцоно.
Хамтарсан багын ажлын оролцоог дүгнэхдээ:
-Тухайн хорооны нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт, өмнөх саруудын гэмт хэргийн гаралттай харьцуулахад бодитойгоор буурсан байх
-Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж хамтран ажилласан байдал
-Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, хамтарсан баг “Хөршийн холбоо”ны танилцуулга, хийсэн ажлын талаарх дэлгэрэнгүй тайлан ирүүлсэн байдал
-“Хөршийн холбоо”-ны талаарх иргэд, оршин суугчидийн мэдлэг нэмэгдсэн байх
-“Хөршийн холбоо”-д өөрсдийн үйл ажиллагаа зохион байгуулалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон, олон нийтэд сурталчилсан байдал
-Олон нийтийн эргүүл зохион байгуулсан байдал, үр дүн тооцсон эсэх зэрэг бусад үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.
Хөршийн холбооны үйл ажиллагааг дүгнэхдээ
-Хөршийн холбоо нь зохион байгуулалтанд орж, үйл ажиллагаа нь тогтворжсон эсэх
-Холбооны үйл ажиллагааны танилцуулга, мэдээллийн самбарт байршуулсан эсэх
-Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон гэмт хэргийн шинжтэ үйлдлийн талаар цагдаагийн байгууллага, тухайн хорооны хамтарсан багт мэдээлсэн эсэх
-Орц гудамжны гэрэлтүүлэг, камер суурилуулахад аж ахуй нэгж, иргэдтэй хамтран ажил зохион байгуулсан эсэх
-Орон сууц гудамжны ойр орчимд тохижилтын бодитой ажил зохион байгуулсан эсэх
-Холбооны зорилго өөрийн гишүүдээсэ эргүүл ажиллуулж бодит үр дүнд хүрсэн байдал
-Гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг гаргасан зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан дүгнэнэ.
Шалгарсан хороодыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулна