НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын сөүл хотод ажиллалаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар тус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.
Тус хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын” талаар илтгэл тавилаа. Айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Мөн энэ үеэр Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Хамтын ажиллагааны Санамж бичигт НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Сөүл хотын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хан Жун Жён нар гарын үсэг зурав гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.