Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2015.02.17
8000 гаруй өргөдөл төрийн өндөрлөгүүдэд хүргүүллээ
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ахмад настнууд тэтгэврийн зээлийн хүүг өндөр байгааг шүүмжилж жагсаал хүртэл хийсэн.
Тэдний хэлснээр тэтгэврийн зээлийн хүүг багасгах бүрэн боломж байгаа аж. Нийт ахмадуудын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй тул зээлийн хүүг бууруулж өгөхийг шаардаж Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд шаардлага хүргүүлээд байгаа.
Тэгвэл Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан дөнгөж сая 8000 гаруй өргөдөл төрийн тэргүүнүүдэд дамжууллаа. Тэрбээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр ийн өргөдөл гомдол хүргэж байгаа аж.