Үйлдвэрчнийхэн Хэнтий аймагт ажиллаж байна
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ахлагчтай багийн хамт Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга, ажилтнууд Цэнхэрмандал суманд ажиллаа.
ЕБ-ын сургуулийн багш ажилчид, цэцэрлэгийн багш ажилчид, соёлын төвийн ажиллагсад, эрүүл мэндийн төвийн ажиллагсад болон ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны талаар ерөнхийлөгч мэдээлэл хийж, гишүүдийн санал бодлыг сонсож, асуултанд хариулж, ярилцлага хийв. Уулзалтанд 40 гаруй хүн оролцов. Цэнхэрмандал сумын ҮЭ-ийн дарга, идэвхтэн, сонгуультнуудтай уулзаж, ажил төрлийн зөвлөгөө өгөв.
Хужхан багийн малчин н.Баярсайхан, н.Нарантуяа нартай уулзаж, тэдний амьдрал ахуйтай танилцаж санал бодлыг сонсож, МNC-ийн телевизийн сэтгүүлч, зураглаач нар ярилцлага авав. Өмнөдэлгэр сумын засаг дарга У.Нүрсэд, Баян-овоо сумын засаг дарга Д.Батчулуун, Биндэр сумын засаг дарга н.Алтангэрэл, Батноров сумын засаг дарга н.Тайванжаргал, МСҮТ-ийн сургалтын менежер Г.Базарсад нартай уулзаж, хөдөөгийн иргэдийн амьдрал ахуй, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийж буй ажил, ажил эрхлэлтийн талаар ярилцлагууд хийж, сурвалжлага авав.
Баянхутаг сумын малчин С.Сандагийн суурьт очиж малчин өрхийн амьдрал ахуйг гаргасан 30 минутын нэвтрүүлэг бэлтгэв. Чингис хотод үйл ажиллагаа явуулж иргэд хөдөлмөрчдийн талархлыг хүлээж байгаа Хэнтий гутлын үйлдвэр, гэр ахуйн модон эдлэлийн цехийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллагсдаас ярилцлага авав. Сумын ИТ-ийн хурал, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлуудад суув. Өлзийт тосгоны ЕБ-ийн сургуулийн багш нарын АУДИТ-ын шалгалтаар гарсан цалингийн өрийн асуудлыг дахин хянуулж, гишүүдэд хохиролгүйгээр шийдвэрлэгдэв.