МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.10.08

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн яам Засгийн газрын нүүр тахлах гол ажлыг хийсэн

Хөдөлмөрийн яамыг аль нэг яамтай нэгтгэж болохгүй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэж байна.

Монгол улсын хэмжээнд ядуурлын түвшин энэ оны хагас жилийн байдлаар 35.7 хувьтай байгаа гэсэн судалгааг үндэсний статистикийн хорооноос гаргаад байгаа юм.

Нийгэмд ядуурал буурахгүй байгаагинй гол шалтгаан нь ажилгүйдэлтэй холбоотой байдаг гэж МҮЭХ-ноос хэлж байна. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт  нийлүүлэлтийн бодлого алдагдсанаас өнөөдөр дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоо тогтмол өсч байгаа аж.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн яамнаас хийж байгаа ажил бол Монгол улсын Засгийн газрын нүүр тахлах гол ажлыг хийсэн. Ялангуяа мэргэжилтэй ажилтныг бэлтгэх ийм тогтолцоо бол ОУ-ын түвшинд хүрлээ. Хөдөлгөөнт биржүүдийг улсын хэмжээнд байгуулж үр дүнтэй ажлыг зохион байгуулж байна. Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэнд төрөөс анхаардаг болсон” гэлээ