Хөдөлмөрийн яам олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтрана
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.06.25

Хөдөлмөрийн яам олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтрана

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо “Ажилтай хөгжил, дэвшил-хөдөлмөр эрхлэлт-2014” нэрийн дор зохион байгуулагдсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад зургаадугаар сарын 9-нөөс зургаадугаар сарын 11-ний хооронд оролцож, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийсэн.

Хөдөлмөрийн сайдын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхий захирал Х.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс багтсан байна.

Чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хооронд зохистой хөдөлмөрийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт Хөдөлмөрийн сайд Я.Санжмягав, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Ё.Урамото нар гарын үсэг зурсан томоохон арга хэмжээ боллоо.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий захиралтай Райдерболон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Санамж бичигт:

  1. Бүтээмжтэй  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засаг, худалдааг төрөлжүүлэхэд салбарын өсөлт, түүнд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн STED (Skills for Trade and Ego-nomic Diversification), өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн SCORE (Sustaining com-petitive and responsible enterprise) хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
  2. Хөдөлмөрийн  хүрээний суурь хөдөлмөрийн зах зээлийн засаглал (хөдөлмөрийн харилцаа, цалин тогтоох зэрэг)-ыг бэхжүүлэх, түүнчлэн энэ чиглэлээр одоо хэрэгжиж байгаа үйл ажиллагааг сайжруулах
  3. З.Залуу малчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр насны тэтгэврийн хүрээг өргөжүүлэх, нийгмийн үйлчилгээний    бодлого, зохицуулалтыг сайжруулахад хамтран ажиллах;
  4. Хөдөлмөр     эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн албадын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх;
  5. Ирээдүй үеийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн уул уурхайн баялгийн орлогын менежментийн талаар олон улсын сайн туршлагыг хуваалцах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг” Ажилтай хөгжил, дэвшил-Хөдөлмөр эрхлэлт-2014” дэлхийн дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай Олон Улсын хамтын нийгэмлэгийн тавьж буй зорилт, хүчин чармайлтад нэгдэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлогыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлж, Улсын Их “Хуралд өргөн барьсан талаар онцлоод, ‘Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр, мөн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар багатай иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх” зэрэг төсөл, дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шинэчлэлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон жижиг дунд үйлдвэр, хоршоо, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгосон талаар мэдээлжээ.

Хөдөлмөрийн яам “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтын мөрөөр болон “Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Айлчлалаар Монгол Улсын хөДөлмөрийн салбарын бодлогыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Гишүүн орнуудад танилцуулж, “Зохистой хөдөлмөрийн чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан, Монгол Улс, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх,зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан айлчлал болсон юм.