Хууль олдсонгүй байна.
МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.06.06
Х.Амгаланбаатар: Оюутолгой компани Монгол улсын хөдөлмөрийн хууль зөрчиж байна
Оюутолгой компани хөдөлмөрийн гэрээ зөрчиж 300 ажилтнаа халж, тулган шаардсан мэдэгдэл хүргүүлжээ. Энэ тухай МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
Х.Амгаланбаатар: “Оюутолгой компанийн хувьд өглөө ажилдаа гарна гэж байсан хүмүүст ажлаас халах мэдэгдлийг өгсөн. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл. Энэ зөрчлийг засах ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй үед олон ажлын байрыг цомхотгох арга хэмжээ авдаг улс орнууд байдаг. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу явагддаг. Хуулийн дагуу л байх ёстой”.