Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ерөнхий сайдын мэдээллийг сонсож байж бүлгийн санал дүгнэлтээ эцэслэн гаргая гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өнөөдөр бидний хүсэн хүлээж буй хэмжээнд асуудлыг оруулж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл соёл спортын яамтай юмуу аялал жуулчлалын яамтай боловсролын яамыг нэгтгэх ёстой. Хөдөлмөрийн яам, нийгэм хамгааллын яамыг ч нэгтгэх ёстой хүнээ хамгаалах, хөгжүүлэх , халамжлах бодлогыг хамтад нь цогц бодлогоор явуулах нь зүйтэй.
Өнөөдөр салангид байгаагаас болж маш их давхардал чирэгдэл гарч байгаа. Бид хоёр шадар сайд байх шаардлагагүй гэж үзэж байна. МУ-ын ерөнхийлөгч зөвшилцөхдөө давхар дээлтэй байж болохгүй гэж хэлсэн. Энэ асуудлыг бид өнгөрсөн хавар ч ярьж байсан. Одоо ч давхар дээлтэй сайд нар томилогдохыг бид дэмжихгүй.”
Цаашид МАН засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж , хамтран ажиллах тухай ойлголт байж болохгүй гэсэн байр сууринаас бүлгийн гишүүд нь хандсан байна.
- Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү