Э.Бат-Үүл: Авилгатай тэмцэж буй орнуудын туршлагаас хуваалцаж байгаа учраас амжилтанд хүрнэ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ форумын үр дагавар бол Улаанбаатар хотыг бүс нутагтаа төдийгүй дэлхийд авилгалгүй байхын үлгэр жишээ болсон ийм хот болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Бидэнд томоохон ОУ-ын байгууллага, нэр хүндтэй мэргэжилтнүүдийн дэмжлэг зөвөлгөө өгч , авилгатай тэмцэж байгаа орнуудын туршлагаас хуваалцаж байгаа тохиолдолд бол амжилтанд хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэлээ .
Бүгд найрамдахчуудын ОУын хүрээлэн буюу 100 гаруй оронд ардчиллыг бэхжүүлэх засаглалын ил тод байдлыг хангах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ удаагийн форумд оролцож зөвөлгөө өгчээ.
Хамгийн гол нь Улаанбаатар хот авилгын эсрэг тэмцэхдээ иргэнийн нийгмийн оролцоог хангана гэсэн нь биднийг энэ үйл ажиллагаанд оролцоход түлхэц үзүүллээ гэж тус байгууллагын дэд ерөнхийлөгч Том Гаррет хэлж байв.
Форумын үеэр олон жилийн туршлага хуримтлуулсан байгууллагуудаас зөвлөмж авч авилгалд өртөх магадлал өндөр Газрын алба, Татвар, Өмчийн харилцаа зэрэг албатууд дээрээ анхаарал хандуулж энд авилгагүй төрийн үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах аж.