Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэв
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2014.06.25

Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэв

Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Хүслээ нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийг байгуулахаар болжээ.

Уг хөдөлгөөнд “Иргэдийн шударга шүүх”, “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе”, “Хас нэгдэл”, “Зүүн Монголын төлөө”, “Нэгдсэн Монгол хөдөлгөөн”, “Монголын дуу хоолой”, “Даяар Монголын

хөдөлгөөн, “Гал” үндэстэн" холбоо, “44 хөдөлгөөн”, “Ногоон хас бүлгэм” “Монголын чөлөөт өмгөөлөгчдийн холбоо” гэх 20 гаруй иргэний нийгмийн байгууллага нэгджээ.

Үндэсний хөдөлгөөн нь иргэний хяналтын тогтолцоог бүрдүүлэхийн тулд нийтийн хүсэл зорилгыг нэгтгэх, төрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, эх орончдоо хамгаалах зорилготой аж.