УИХ-ын гишүүн Л.Болд
2015.03.04

Л.Болд: Мартаж болохгүй гавьяа

1990 оны Ардчилсан хувьсгалыг манлайлсан дөрвөн хүчний нэг нь тэр үеийн Монголын оюутны холбоо байлаа.

Өдгөөгөөс 25 жилийн өмнө Монголын оюутны холбооны Онц IV хурал болж, ардчилсан үзэл санааг тунхаглаж байв. Энэ хурлын ойг тохиолдуулан өнөөдөр ХААИС-ийн оюутнуудын урилгаар УИХ-ын гишүүн Л.Болд тэр үеийн МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар “Монголын ардчиллын шинэ түрлэг” сэдэвт илтгэл тавьсан юм.

Монголын ардчилал 25 жилийн ойгоо бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз гарзаа үнэлж цэгнэж байна. 1990 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Монголын Оюутны Холбоо Онц хурлаа зарлан хуралдуулж Монголын ардчилсан хувьсгалын ялалтад оюутан залуусынхаа жинтэй, бие даасан хувь нэмрийг оруулах түүхэн шийдвэр, шийдлүүдийг гаргасан билээ.