
Монгол, Буриад
2015.03.10
Боловсрол, шинжлэх ухааны салбарт буриад улстай хамтран ажиллана
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Оросын Холбооны Буриад Улсын боловсрол, шинжлэх ухааны яамны орлогч сайд ЖАЛСАНОВ.Б.Б.-ийн хүсэлтийг хүлээн авч уулзлаа.
Талууд уулзалтын үеэр Монгол, Буриадын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлүүдийн талаар харилцан санал солилцов.