Ж.Батсуурь: Өглөө нь зодолдоод орой нь тэврэлдэхийг хөрөнгө оруулагчид ойлгохгүй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Та чуулган завсарласан энэ хугацаанд ямар асуудалд анхаарал хандуулж байна вэ?
Чуулган завсарласан үеэр бидний ажлын гол чиг үүрэг тойрогтоо ажиллах байдаг. Түүнээс гадна Эдийн засгийн байнгын хороо чуулганы завсарлагааны үеэр хийх ажлын төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ төлөвлөгөөнд шинээр батлагдсан хуулиудыг сурталчлах, хуулийн хэрэгжилтийг газар дээр нь судлах гэх зэрэг ажил багтсан.
Тухайлбал, Чөлөөт бүсийн тухай хуулийг шинээр баталлаа. Тиймээс Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүст Байнгын хороо ажиллах учиртай. Мөн Дорноговь, Говьсүмбэр аймаг буюу сонгогдсон тойргийнхоо 60- 70 хувьд ажиллаад ирлээ. Сайншандаас гадна таваас зургаан сумын иргэд сонгогчидтой уулз- лаа. Иргэдийн амьдрал ямар байна, тэдний санал хүсэлтийг сон- сох зорилгоор уулзалтууд хийсэн.
-УИХ-д төлөөлөл болгон сонгосон гишүүндээ иргэд нь ямар санал гаргаж байна вэ?
“Амьдрал хүнд байна” гэж байна. Шинээр сургууль төгссөн залуучуудаас эхлээд ер нь нийт иргэдэд ажлын байр хомс байна. Дорноговь аймгийн гурван ч суманд Орос-Монголын хамтарсан “Монголросцвемет” уулын баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан. Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн халжээ. “Уул баян” гэдэг нүүрсний уурхай зогсонги байдалтай, Алтанбулаг суманд 400 гаруй ажилтантай төмрийн хүдрийн уурхай ажиллаж байсан ч мөн л хаалгаа барьсан. Ийм байхад иргэдийн амьдрал хүнд байхаас өөр аргагүй. Ялангуяа сургууль төгссөн залуус ажлын байргүй байна гэдэг ирээдүйдээ итгэл алдрахаас эхлээд олон хүндрэл бэрхшээлийг бий болгоно.
Үүнээс гадна бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх, цаашид хийх бүтээн байгуулалтын талаар асууж байна. Төрийн ажил үйлчилгээ, ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй биш байгааг шүүмжиллээ. Хөдөө сумдаар явахад бэлчээр усжуулахад анхаарч өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Өвөл цас ороогүй хуурай байгаа нөхцөлд усны төвшин доошилдог, гэтэл мал услах шаардлага байнга тулгардаг болохоор иргэд санаа зовж байгаа хэрэг.
-Тэтгэврийн зээлийн хүү бууруулах өргөдөл Эдийн засгийн байнгын хороонд их ирдэг юм байна. Байнгын хороо энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
Зээл олгоно гэдгийг нэг талаас нь харвал арилжааны банкуудын дотоод асуудал. Инфляци өндөр, валютын ханш байнга өсч, гаднаас орж ирэх урсгал муудсан ийм үед зээлийн хүүг бууруулна гэдэг банкинд эрсдэлтэй. Би эдийн засагч хүн учраас онолын талаас нь ингэж хардаг.
Хуулийн төсөл өргөн бариад батлууллаа гэхэд зах зээлийн зарчим руу хөндлөнгөөс зохицуулалт хийх гэсэн оролдлого болно. Ер нь иргэд өдөр тутмын хэрэглээгээ банкны хүүтэй зээлээр шийдээд байвал савд авлаг 200 мянган төгрөгийн тэтгэвэр нь хүү төлсөөр 140 мянга болох ч юм уу улам багасна. Хэдийгээр аргагүйн эрхэнд тэтгэврийн зээл авч байгаа ч иргэд зээл гэж юу юм, хүүтэй зээл авах ямар хор уршигтай талаар мэдэх хэрэгтэй.
Дэлхийн ихэнх орон хуримтлал үүсгэх замаар хөгжих аргад ард иргэдээ сургадаг юм байна. Хуримтлалтай болчихвол зээл авах шаардлагагүй. Харин зээлийг үйлдвэрлэл эрхлэх зэрэг хөрөнгө оруулалтын шинжтэй үйл ажиллагаанд зарцуулбал илүү ашигтай байх зарчимтай. Гэтэл манайхан өдөр тутмын хэрэглээндээ зарцуулах гэж зээл авч байгаа юм.
-Тэтгэврийн зээл их авч байгаа нь эдийн засаг муудсантай холбоотой юм байна, тийм үү?
Тэгэлгүй яах вэ. Тэтгэврийн хөгшчүүлийнхээ хэдэн төгрөгөөр амьдралаа залгуулж, өдөр хоногоо өнгөрөөж байгаа айл олон байна. Уг нь иргэдийг ажлын байртай болгох нь Монгол төрийн туйлын зорилго. Хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж байвал орлоготой, ингэснээр амьдрал ахуй сайжрах юм.
-Уг нь Тавантолгойн ордоо эргэлтэд оруулчихвал эдийн засаг сайжирна. Валютын ханш буурах нөхцөл бүрдэнэ, цаашлаад хувьцааныхаа үр ашгийг хүртэх боломж ч гарах байх гэсэн хүлээлт их байна. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ төслөөр явах боломжгүй. Тавантолгой ойрын хоёр, гурван жилдээ хөдлөхгүй” гэжээ. Тавантолгойн төсөл үнэхээр унах магадлалтай байгаа юм уу?
Энэ Засгийн газар сайд томилоод Тавантолгойг ашиглах төсөл боловсруулж байгаа. Би хөндлөнгөөс мэдэмхийрмээргүй байна. Харин төсөл хэрэгжээсэй гэж үнэхээр их хүсч байна. Төрийн өндөр албан тушаалтан ямар нэгэн эрх ашигт хөтлөгдөж бие биедээ битгий саад болоосой гэж залбирч сууна.
-Эрх ашгийн зөрчилдөөний золиос иргэд ард түмэн болж гүйцэж байна гэж үү?
Тийм. Улс төрийн ашиг сонирхол, эрх ашгийн зөрчил- дөөний хөлд иргэд нэрвэгдэж, иргэд нь ядуу улс орны хөгжил ухардаг жамтай. Гаднын хөрөнгө оруулалт ч буурах ганц хоёрхон шалтгаантай. Хууль эрх зүйн орчин, улс төр нь тогтворгүй байх, нэмээд төрийн залгамж чанар алдагдах явдал. Сонгуулиар гарч ирсэн нам нь өмнөх гэрээг сайн байсан ч буруутгаад байхаар хөрөнгө оруулалтын урсгалыг хааж, тэр нь ард түмэнд очиж тусаад байгаа юм.
-Та уурхайнууд хаагдсан байна гэлээ. Энэ нь хөрөнгө мөнгөгүйгээс болж уу, эсвэл хууль эрх зүйн орчноос болж хаалгаа барьж байна уу?
Аль аль нь байна. Зарим уурхай 108 лицензийн тоонд ороод зогсчихлоо гэх зэргээр янз бүрийн хүчин зүйл нөлөөлсөн нь ойлгомжтой. Гаднаас орох хөрөнгө оруулалт муудсан, хөрөнгө оруулагч нь нүүрээ буруулсан тохиолдол ч бий. Экспортын барааны үнэ унасан, зам тээвэр эрчим хүчний зардал өндөр. Цахилгаангүй учраас өндөр өртгөөр цахилгаан гаргаж уурхайгаа ажиллуулах гээд шалтгаан их байна.
-Эдийн засгийн байнгын хорооноос “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг дахин нягтлахаар ажлын хэсэг байгуулна гэж байсан. Ажлын хэсгийг байгуулсан уу?
Ажлын хэсэг байгуулаад хяналт шалгалтын ажлыг эхлүүл- сэн. Их өргөн хүрээтэй, олон гэрээг дахин нягтлан үзэх шаардлагатай байгаа. Аудитын байгууллагатай хамтраад олон хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Удахгүй үр дүнгээ танилцуулна.
-УИХ-аас Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг баталлаа. Одоо Засгийн газар юу хийх ёстой вэ?
УИХ хоёрдугаар сарын 18-нд Эдийн засгийн хүндрэлийг даван | туулах хөтөлбөр батлах тухай тогтоол гаргасан. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлагдлаа гэсэн үг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Аль болох богино хугацаанд чанартайгаар зохион байгуулбал тэр чинээгээр эдийн засгийн хүндрэлээс хурдан гарна. Гол чиглэл нь томоохон мега төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал байгаа.
Ерөнхийдөө богино, дунд хугацааны гэсэн хоёр үечлэлтэй олон төрлийн арга хэмжээ тусгасан томоохон хэмжээний хөтөлбөр юм. Хамгийн гол нь гадаадынхны Монголд итгэх итгэлийг сэргээх, үйлдвэрлэл нь импортыг орлох экспортын бараа байвал илүү үр дүнтэй. Энэ нь валютын гадагшлах урсгалыг багасгах ач холбогдолтой. Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгахгүй бол тэдэнд итгэл төрүүлж чадахгүй.
Бидний өнгөрсөн хугацаанд ажилласан, тэдэнд хандсан хандлага огт таалагдаагүй. Европын, ер нь хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчийн итгэлийг нэг алдвал тийм амархан сэргэхгүй. Яагаад гэхээр тэд анхны ойлголтоор нь тэврэлддэг ойлголт огт байдаггүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ гэдэг хүнд байгаа юм. Нэг хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд нэг айлын орон сууцыг хөлсөлнө,оффисын барилгатай хүний байрыг ашиглана. Том утгаар нь харвал ажлын байр нэмэгдүүлнэ, ингэснээр айл өрхийн орлого өсөх гээд хөрөнгө оруулалтын ач тус их.
Үүнийг манайхан ойлгохгүй гаднын хүн байвал луйварчин мэтээр хүлээн авч хөөж тууж, хорьж цагддаг. Тэдний хууль зөрчдөг асуудлыг манайхан өөрсдөө зохион байгуулж байгаа юм шүү дээ. Монгол талаас хамтарч ажиллаж байгаа хүмүүс тэгж татвараас зугтаж болно, ингэж хууль зөрчиж болдог гэж зааж өгөөд байдаг. Яг үнэндээ ихэнх нь хуулийг маш сайн дээдэлдэг орны иргэд байгаа юм. -
-Ерөнхийлөгч их хэмжээний татварын өртэй гадаадын иргэдийг уучилсан шийдвэрийг та хэлж байна уу?
Үгүй. Ерөнхийлөгч олон талаас нь бодож, судлаад бүрэн н эрхийнхээ хүрээнд шийдсэн байх. 3 Гаднын нэг хөрөнгө оруулагч ч гэсэн итгэл олж аваасай гэсэндээ арга ядаад гаргасан шийдвэр байх гэж бодсон. Яг үнэндээ Монголоо бодсон хэрэг байх.
-Эрх баригчид эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалт гэсээр инфляциа ярихаа мартчихсан юм биш үү?
Гаднаас хөрөнгө орж ирэхгүй болохоор инфляци болчихоод байгаа шүү дээ. Манай улс бараа бүтээгдэхүүн, түүхий эд гээд хамаг юмаа авдаг учраас гаднаас С хэт хамааралтай. Төмрийн хүдрээ түүхийгээр нь гаргачихаад арматурын төмрөө гаднаас зөөмөөргүй байна. Тоосго, цементийг ч мөн адил.
Импортыг орлох үйлдвэр барьж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л энэ асуудлаас гарна. Эрх мэдэлтнүүд, компаниудын зөрчлөөс үйлдвэр барих ажил урагшлахгүй байна л даа. Энэ хэрээр ард түмний амьдрал уруудаж доройтож байгаа юм.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй та танилцсан уу. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ?
Өмнөх Засгийн газрын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон компанид зээл олгосон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ огт өгөөгүй гэж болохгүй. Үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ зээл авсан компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу зөв зарцуулж байж үр дүнд хүрэх үү гэхээс өөр зүйлд зарж, өмнөх өрөө төлөх байдлаар ашиглаад байвал өрөөсгөл болчихно л доо.
-Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж, үүний гол зорилго нь эдийн засгийн дархлааг сайжруулна гэж байсан. Баримт бичиг гаргаад л байх юм. Үр дүн нь гарч эдийн засгийн дархлаа сайжирч байна уу?
Бүх зүйлийг харлуулж бас болохгүй. Үр дүн гарч байгаа учраас эдийн засаг энэ зэрэгтэй явж байгаа юм шүү дээ. Гэхдээ өндөр үр дүн өгсөн гэвэл үгүй. Уг нь уул уурхайн салбар Монголын давуу тал. Давуу талдаа тулгуурлаад хөгжиж болох байлаа. Хууль тогтоох байгууллага ч гэсэн зарим тогтоол шийдвэр, хуулиа буруу гаргасан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед нь хуримтлал бий болгож чадсангүй. Олсны хэрээр тараагаад, сүүлдээ ард түмэндээ өгнө гэж амласан мөнгөө ч өгч дийлэхээ болилоо.
Ер нь цаашдаа хувь хүн, айл өрх, төр засаг ч ялгаагүй хуримтлал бий болгох замаар хүндрэл бэрхшээлийг давж, төсвийн алдагдлаа нөхдөг болох ёстой. Үүнээс гадна хэт улстөржиж байна. Цөөн хүн амтай, тархай бутархай сум сууринтай манайх шиг оронд хэт улстөржих нь улс орныг, ард иргэдийн амьдралыг яаж дампууруулдаг вэ гэдгийг бид харж байна. Үүнийг далимдуулж популизм хийдэг хүмүүс нь ард түмэндээ хайртай дүр эсгэж, тэдэнд буруу ойлголт төрүүлж байгаад харамсдаг.
-Иргэдийн хувьд хуримтлал үүсгэх боломж хомс байна л даа.
Боломж үргэлж байдаг гэдэг. Олж байгаа орлогоо бага гэж гололгүй хуримтлал үүсгэх хэрэгтэй. Японд нэг бичигдээгүй хууль байна. Гэр бүл болохдоо тухайн хүн төдий хэмжээний мөнгө хуримтлуулсан байх ёстой. Тэр нь гэр бүл, үр хүүхдээ тэжээх амьдралын баталгаа болдог байх нь.. Гэтэл манайд яагаа ч үгүй гэр бүл болчихоод л төрдөө ч, төрөл төрөгсдөдөө ч дарамт болдог. Сургалтын төлбөрөө төлж чадахгүй мөртлөө хэд хэдэн операторын гар утас барьж байгаа оюутан байх юм. Гадаадад олон жил амьдраад Цагаан сараар эх орондоо ирсэн хүн “ямар үрэлгэн, болчимгүй тансагладаг юм бэ гэж гайхаж байна лээ. Арга ч үгүй юм, Цагаан сарыг тэмдэглэхийн тулд нийтдээ нэг их наяд төгрөг зарцуулсан гэж ярьж байна лээ