Элчин сайд К.И.Кобландинийг хүлээн авч уулзлаа
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа. Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд К.И.Кобланд
2015.03.18

Элчин сайд К.И.Кобландинийг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд К.И.Кобландинийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Казакстанд хонь, ямааны мах экспортлох, Монголын нядалгааны үйлдвэрүүдэд халал стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хөрс сайжруулах, Монголын  цаг  уурын  нөхцөлд тохирсон, эрт  болцтой,  өвчин,  ганд  тэсвэртэй  шинэ сортын үр гарган нутагшуулах чиглэлээр хоёр орны Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон холбогдох байгууллага хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх  зэрэг  асуудлаар  ярилцлаа.

Мөн  Монгол улсын хөдөө  аж  ахуйн  мэргэжилтэн,  фермер, тариаланчдыг   Казахстанд  богино  хугацааны сургалтад  сургаж, туршлага  судлах зорилгоор танилцах  айлчлал  зохион байгуулах талаар санал солилцов.