Сонгууль
2015.03.21

Сонгуулийн тухай хуулийн талаарх гишүүдийн байр суурь

УИХ-д суудалтай намууд саналаа нэгтгэж чадахгүй байна. Энэ асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй бол энэ хаврын чуулганаар сонгуулийн хуулийг өөрчилж амжихгүй болох юм.

Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчлөх гэж оролддог нь улстөрчдийн гэм биш зан болоод байгаа. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн хуулиа яаруу сандруу өөрчлөхдөө зарим нэг алдааг гаргасан. Тиймээс ч сонгуулийн маргаашаас эхлэн хуулиа өөрчлөх тал дээр намууд ярилцаж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Би бол Монгол улс цэвэр пропорциональ системтэй томсгосон нэг тойрогтой илүүтэй манай орны нөхцөлт тохирох бол уу гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн А.Бакей: Ардчилсан намын хувьд холимог систем нь зөв тэр дундаа 2012 оны сонгуулийн тогтолцоог аваад явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?