
УИХ- ын гишүүн Г.Баярсайхан
2015.03.24
Г.Баярсайхан Ерөнхийлөгчийг хамгаална
УИХ-ын нэр бүхий гишүүд намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах саналаа өргөн барихаа мэдэгдээд байгаа.
Үүнд нь иргэний хөдөлгөөнүүд ч олон нийтийн дэмжлэгийг чиглүүлэх нь тодорхой болоод буй. Тэгвэл энэ талаар УИХ- ын гишүүн Г.Баярсайхан ихэд эгдүүцэн “Ерөнхийлөгчийн огцруулна гэдэг нь популизм. Ийм популизм хэрэггүй” хэмээв. Ингэснээрээ тэрбээр Ерөнхийлөгчийг өмгөөлж, хамгаална гэдгээ илэрхийлж байж мэдэх юм.
Тэгээд ч анх УИХ-д нэр дэвшихэд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн хүрээнд дэмжлэг үзүүлж, намынхаа хүчтэй лидерийн хувиар сонгогчдод нь магтан сайшааж байсан нь бий. Иймээс Г.Баярсайхан гишүүн дээр үгээрээ эр хүний зангараг гаргасан ч байж мэдэх л юм.