Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ
Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2015.03.26

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд дүүргийн орон нутгийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих, тохижилтын ажлын явцад хяналт тавих комиссын болон гүйцэтгэлийн ажлыг хүлээн авах техникийн комиссын мэдээлэлтэй танилцав. Мэдээллийг комиссыг ахлан ажилласан дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэстэсийн дарга Т.Сүхбаатар танилцуулсан юм. Тус комиссоос нийт 75 ажлыг шалгасан бөгөөд олон зөрчил дутагдал илэрсэн талаар хэлж байв. Тухайлбал, гүйцэтгэх ажлын зураг төсөл, тендер шалгаруулсан байдал дутагдалтай, хийгдсэн бүтээн байгуулалтын чанар муу, байршил оновчгүй гээд олон нийтлэг зөрчил илэрсэн байна.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс юуны түрүүн ажлаа чанаргүй гүйцэтгэсэн, дутуу орхисон гүйцэтгэгч компаниудын жагсаалтыг нарийвчлан гаргаж танилцуулахыг дэд бүтэц, тохижилтын хэлтэсийн дарга Т.Сүхбаатарт үүрэг болгов. Мөн тендер зохион байгуулсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүний талаар энэ долоо хоногийн сүүлээр хуралдах Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг үүрэг мөн үүрэг болголоо.  

Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн онцлох асуудал нь Сонгинохайрхан амралт цогцолборын газрын үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай байлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар тус газар нь дүүргийн иргэдэд тусгай хөнгөлөлттэй үйлчлэх нөхцөл бүрдэж буй юм.

Энэ удаагийн хуралдаанаар мөн хоёр ажлын хэсэг байгуулгадлаа. Нэгдүгээрт дүүргийн орон нутгийн өмч хөрөнгийн байдал, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй байгуулагдсан. Нөгөө нь дүүргийн Орон нутгийн төсвийн 2015 оын 1-р улирлын төсвийн зарлагын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй ИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмарсүрэнгээр ахлууласн ажлын хэсэг байгуулагдлаа.

Хуралдаанаар нэгэн чухал шийдвэр гаргасан нь Захиалагчийн албан төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай байв. Энэхүү алба нь Орон нутгийн хөгжлийн сан болон Орон нутгийн хөрөнгөөр хийгдэх бүхий л  ажлыг зохион байгуулж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай дүүргээ төлөөлөн харилцаж ажиллах юм. Ингэсэнээр шалгалтаар илэрсэн олон зөрчил дутагдал буурах ач холбогдолтой гэж Тэргүүлэгчдийн зүгээс үзэж байгаа юм. Хуралдааны төгсгөлд ИТХ-ын дарга Х.Нямбаатар энэ долоо хоногийн сүүлээр хуралдах Тэргүүлэгчдийн хуралдаанд Засаг даргын Тамгын газрын газар хэлтэсийн дарга нарыг оролцуулахыг үүрэг болголоо.