Орон нутгийн X олимпиад Дархан-Уул аймагт болно
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт
2015.03.30

Орон нутгийн X олимпиад Дархан-Уул аймагт болно

ММНБИ-ээс жил бүр нягтлан бодох бүртгэлийн орон нутгийн улсын олимпиадыг хөдөө, орон нутагт нягтлан бодох бүртгэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулдаг билээ.

2015 оны орон нутгийн улсын олимпиад ирэх сарын 3-4-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн “Мандах бүртгэл” ДС-д болох гэж байна. Олимпиадын үеэр мэргэжлийн  хичээлээс гадна оюутнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Нягтлан бодогчид бид ямар ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, “Нягтлан бодох бүртгэлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.