Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр тусч байна
Намрын чуулганы завсарлагаанаар төрөлх нутаг Хэнтий аймаг руугаа хөлгийн жолоо залж Өмнөдэлгэр сумаас эхлэн Батширээт, Биндэр, Дадал, Баян- Адарга. Норовлин, Баян- ,Овоо, Батноров, Хэрлэн сум, Бэрх тосгон болон Батширээт сумын Хурх, Онон багийн иргэдийн нийтийн хуралд оролцож нутгийн иргэдтэйгээ уулзан санал бодлоо хуваалцаад ирлээ.
Тойрогтоо ажиллах үеэр цаг агаар тогтуун, малчин түмний маань санаа сэтгэл ч тайван сайхан байна. Биднийг сум орон нутагт ажиллах үеэр иргэд “Төр засаг иргэдээ сонсоно гэж их ярих болж, гэтэл амьдрал дээр иргэдээ сонсож байгаа юм огтхон ч алга.Саяхан талбай дээр Ноён уулаа хамгаалахаар жагсаж эсэргүүцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлаж байхад төр засаг хүмүүс тэр дундаа төрийн гурван өндөрлөг үл тоон эцсийн дүндээ шөнө оройн цагаар цэрэг цагдаагийн хүчээр буулгаж байгааг харлаа. Үүнд үнэхээр харамсаж байна" гэж байна. Мөн цагаан сарын өмнө битүүнд олон хуулийг бөөндөж гаргасанд олон иргэд эгдүүцэж тэр дундаа урт нэртэй гэгддэг хуулинд өөрчлөлт оруулсан нь туйлын буруу шийдвэр болсон гэдгийг малчин бүр ярьж байна.
Урт нэртэй хууль гарч үүний үр дүнд байгаль дэлхий сэргэж, булаг шанд хаа сайгүй ундраад, өвс ногоо элбэгшин, мал тарга хүчээ сайн авч малчин түмний сэтгэл ч тайван сайхан болж байтал энэ хуульд өөрчлөлт оруулсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ буруу шийдвэрээс болж Өмнөдэлгэр сумын Бумбат гэдэг газар булгийн эхэнд уул уурхайн компани хайгуул, олборлолт хийх гэж байгаа Батширээт сумын Онон, Хурх багт буюу Сайханы голын алтны уурхайн ажил эхлэх төлөвтэй байгааг дуулгаж үүнийг иргэд эсэргүүцэж байгаа учир бид эцсээ хүртэл тэмцэнэ гэж байсан юм.
Ер нь хөдөө сумдад ажиллаж иргэд малчидтайгаа уулзаж явахад тэдний хамгийн их ярьж байгаа асуудал нь урт нэртэй гэгддэг хуульд өөрчлөлт оруулснаар уул уурхайн компаниуд алт ухах ажлаа хаа сайгүй эхлэх байх гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлэн, газар шорооныхоо төлөө хамтдаа тэмцэхийг санал болгож байв. Төр засгийн эрх мэдэл дээр суугаа хүмүүс газар нутгаа хайрлах сэтгэлгүй ер нь тэд аль талд ажиллаад байгааг ойлгохгүй байна хэмээн нутгийн ахмадууд ярьж, бидний өвөг дээдэс манжийн дарлалд 200 гаруй жил болохдоо ч газар шороогоо хамгаалж чадсан зарж идээгүй.
Гэтэл хэдхэн жилийн дотор мөнгөний дарлалд орж газар нутгаа зарж дууслаа хэмээн шүүмжилж бухимдах хүмүүс ч олон таарч байна. Иргэд Оюутолгой, Тавантолгой, Ноён уулын талаар тодруулж сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд намын жагсаалтаар гардаг байдлыг зогсоохыг шаардаж, банкны зээлийн хүү тэр дундаа ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тэтгэврийн болон Малын хөлийн татварын хуульд орох өөрчлөлтийг болиулах хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм.
Өмнөдэлгэр сумын өндөр настан Ж. Очирхуяг, Батширээт сумын Ц.Бадамгарав, Н.Сүхбаатар гээд олон иргэн энэ хаврын чуулганаар сонгуулийн хуульд яаралтаи өөрчлөлт оруулж намын жагсаалтаар ордог асуудлыг болиулахгүй бол ажлаа мэдэхгүй, эх орноо гэсэн сэтгэлгүй, хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавигсад төрд гарч байна гэдгийг онцлон сануулж байв. Намуудын эх захгүй талцал хэрээс хэтэрч байгаа тухай бухимдан шүүмжилж байлаа. Сум болгонд гедййгүй Мон- голын бүх ахмадуудийн өмнө тулгамдаад байгаа зсуудал нь тэтгэврийн зээл. Тэтгэврийн зээлгүй ахмадууд бараг байхгүй болжээ.
Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулж тэтгэврийг ядаж 30-40 хувь нэмэхийг тэд хүсч байна. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Монгол мөнгөний худалдан авах чадвар буурч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас иргэд амьдрахад хүнд байгаа тухай учирлах хүн олон байна. Ахмадууд тэтгэврийн зээлээ хэдэн сараар авснаас болж хоол ундаа авахаас эхлээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хүртэл хүндрэлтэй болоод байгаа ажээ.
Төсөв. хүндэрсэн шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагуудын төсвийг хассанаас үүдэн орон нутгийн эмнэлгүүдэд хэдхэн тооны эм тариа авах эрх, мөн сарын эхэнд ганц хоёрхон удаа дуудлагад яваад дуусах шатахууны лимит, эмнэлгийн орны тоо хассан гээд иргэдийг болоод эрүүл мэндийн салбарынхныг бухимдуулах асуудал цөөнгүй байгааг хүн бүр ярьж байлаа.
Төрийн байгууллагын ажилчид тэтгэвэрт гарахад төр, засгаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байхад анхаарч ажиллахыг хүсч эрүүл мэндийн төсөв хасагдаж эм тарианы хүрэлцээ муу, эмнэлгийн орны тоог хассан нь “Энэ төрийн хамгийн буруу шийдвэр” гэдгийг явсан сум болгонд ярьж байна.
Ахмадуудын ярьж байсан асуудлын нэг нь тэтгэвэрт гарахад аймгийн нийгмийн даатгал маш хүнд сурталтай “Тамын орон" боллоо гэж Өмнөдэлгэрийнхэн ярьж байсан юм.Орон нутагт ажиллах үеэр иргэдтэй уулзахаас гадна сум орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц болоод төрийн байгууллагуудын ажилтай танилцлаа.
Тухайлбал Баян Адарга суманд тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа соёлын төвийн барилгын ажил 50 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд улсын төсвөөр Хэнтий аймагт хийж байгаа цөөн хэдэн ажлын нэг нь энэ барилга юм.Мөн Норовлин суманд шинээр барьсан сургуулийн барилга Бэрх тосгоны сургуулийн шинэ өргөтгөлийн барилгаар орж ажилтай нь танилцлаа.
Норовлин сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр шинэ сургуулийн байртай болгож өгсөнд багш, ажилчид болон сурагчид сумын иргэд баярлаж байгаагаа илэрхийлж байв. Бэрх тосгоны сургуулийн хувьд өргөтгөлийн барилгатай болсон ч дахиад спорт заал шаардлагатай байгаа юм байна. Хэнтий аймаг мянгат малчдын тоогоороо байнга тэргүүлсээр ирсэн. Хамгийн отгон Гавъяат Баян-Овоо сумаас төрсөн юм. Бид Баян-Овоо суманд ажиллах үеэрээ Хэнтий нутгийн отгон Гавъяат улсын сайн малчин Дашзэвэг гуайнд очиж хүндэтгэл үзүүлсэн юм.
Баян-Адарга суманд ажиллах үеэр Хэнтий аймгийн “Зүүн бүсийн хурд -2015” хурдан морьдын уралдаан болсныг үзлээ. Энэ уралдаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Бага-нуур зэрэг газруудаас 27 сумын уяачид азарга, их нас, соёолон насны . нийт 300 гаруй хурдан хүлэг авчирч уралдуулж байв. Хэрлэн суманд ажиллах үеэр олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиож Монгол Улсын Гавьяат дуучин Б.Эрдэнэбат, Б.Сарантуяа нарын тоглолтод ирсэн эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.Ийнхүү энэ удаа тойргийнхоо 3000 гаруй иргэнтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.