Төв аймгийн МАХН-ынхан чууллаа
Өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймаг дахь МАХН-ын хорооны удирдах ажилтан, идэвхитэн гишүүдийн чуулга уулзалт болж өнгөрлөө.
Тус уулзалтыг МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс, монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-оос зохион байгуулсан бөгөөд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангараг, Г.Дугаржав, Төв аймгийн МАХН-ын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, намын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-ын тэргүүдэгч, Засаг даргын орлогч Ш.Төмөрчөдөр, АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх нарын хүмүүс оролцсон юм.
Уулзалтыг нээж АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх үг хэлсэн юм. Тэрбээр Төв аймаг дахь МАХН-ын хороо, гишүүд дэмжигчид өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж шударга ёсны төлөө үйл хэргээ чиглүүлж буй МАХН-ын бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлоод тус хорооны хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм. Мөн Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба МАХН-ын бодлого, зорилт болон удхагүй болох сонгуульд хэрхэн оролцох, МАХН-аас Засгийн газарт томилогдон ажиллаж байгаа гишүүдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа.
Төв аймаг дахь МАХН-ын хорооны удирдах ажилтан, идэвхитэн гишүүдийн чуулга уулзалтаар алдаа оноо, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцахаас гадна төрд олон жил үр бүтээлтэй ажилласан гишүүдээ МАХН-ын удирдлагууд урамшуулан шагнасан юм. Энэ үеэр МАХН-ын ахмад гишүүн Н.Арьясүрэн М.Цэнд-Аюуш нарт МУ-ын ХАА-н тэргүүний ажилтан, Н.Одончимэг, С.Хишигчулуун нарт Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан бол С.Чулуунцэцэг, Б.Энэбиш, Д.Дарьбазар нарт МАХН-ын “Тусгаар тогтнолын одон”, Д.Нэмэхбаатарт “Шударга үйлс” алтан медэлийг гардуулан өглөө.