Авьяаслаг хүүхдүүдийн цаана аварга ”тоочид” бий…
Баянхонгор аймаг
2015.03.17

Авьяаслаг хүүхдүүдийн цаана аварга ”тоочид” бий…

Тэд өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна.БСШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, БМДИ- захирал Г.Сүглэгмаа, СУИС-ийн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гэх мэт албаны бусад хүмүүс орон нутагт "Авьяас хөтөлбөр"-ийн хэрэгжилт буюу хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл явцтай танилцахаар энэ сарын 9-ний өдөр Баянхонгор аймгаас ажлаа эхэлсэн.

Тэд өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Мөрөн хотын "Эрдмийн далай" үндэсний лабортори сургууль, 2-р сургууль болон цэцэрлэг, соёлын газрын үйл ажиллагаатай танилцжээ.Хүүхэд бүрийг бие даалгах өөрөө шийдвэр гаргаж сургах, өөрөө нийгмийн идэвхтэй байх, хамгийн гол нь санаачлагатай хүн болж төлөвшихөд боловсролын шинэ бодлого чиглэж байгаа. Энэ бодлого очсон аймгийн лабортори сургуулиудад амжилттай хэрэгжиж байгаа нь сурагчдын хичээлд оролцож байгаа байдал, бүтээлийн буланд тавигдсан гайхамшигтай бүтээлүүдээс нь, бас тэдний цовоо сэргэлэн ярианаас нь харагдсан байна.

Мөрөн хотын үндэсний лабротори сургууль нь математик суурьтай мэдлэгийг хүүхдүүдээр өөрсдөөр нь бүтээлгэх аргачлалаар өдөр тутмынхаа хичээлийг явуулдаг байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй хүн ер нь аливаа зүйлийн талаар мэдлэг олж авахдаа ур ухаанаас гадна өөрийн биеэр өөрийнхөө гараар тухайн зүйлээ хийж үзэж байж мэдлэг бүтээж, улмаар тэр мэдлэгээ гартаа шингээдэг. Энэ арга барилаар багш нар ч ялгаагүй хөгжих ёстой. Мөрөнгийн сургуулиуд тийм л арга замд шилжсэн байна.Жишээ нь ангиараа өв соёлын хот бахархал болсон уртын дуу,морин хуур,бүжиг наадгай гээд олон зүйл сурсанаа бахдалтай чин сэтгэлээсээ үзүүлж байна. Энд дуулж хуурдаж бүжиглэж байгаа олон мянган хүүхдийн ард "Тоочид" ирээдүйн томоохон Шинжлэх ухааны доктор, профессор бидний хүсэн хүлээж байгаа мэдлэгийн эдийн засгийг бүтээгчид байгаа гэж бодохоор гайхалтай юм.

Тэгэхээр "Авьяас хөтөлбөр" өөрөө хүүхдийн хүссэн мэдрэмж, чадвар дээр дөрөөлж тэр хүнийг бүтээх тэр арга замыг л хэлээд байгааг очсон газар бүрт нь ойлгож хэрэгжүүлхээр чармайж байгаа бололтой байна.Сайдын Мөрөн хотод хийж байгаа томилолт төгсөх ангийнхантай хийсэн уулзалтаар үргэлжилсэн бол өдрийн төгсгөлд багш, соёлын салбарын ажилтнуудтай уулзалт хийгээд өндөрлөжээ.