С.Ганбаатарын “мэдэгдэл”
УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ долоо хоногт Баянхонгор, Архангай аймагт томилолттой ажиллаж байна.
2015.01.05

С.Ганбаатарын “мэдэгдэл”

УИХ-ын өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн санал, гомдлын дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ долоо хоногт Баянхонгор, Архангай аймагт томилолттой ажиллаж байгаа аж.

Үүнийгээ тэрбээр Төрийн ордон дахь өөрийн өрөөний үүдэнд мэдээлэл хэлбэрээр гаргасан нь анхны тохиолдол болж байгаа юм.

Тус аймгуудын сумд дахь малын бэлчээр доройтож, ихэнх нутагт үлийн цагаант оготны тархалт ихэссэнтэй холбогдуулан тус аймгийн иргэд УИХ дахь Өргөдлийн байнгын хороонд ханджээ.

Үүнээс гадна шинээр өргөн барих Газрын тухай хуульдч багагүй санал хүсэлт ирсэн учир газар дээр танилцаж иргэд хөдөлмөрчид, малчидтай уулзалт хийхээр ийнхүү томилолт аван ажиллахаар болжээ.

Үүний хажуугаар С.Ганбаатар гишүүн дээрх аймгуудын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдтэй уулзалт хийх юм байна.