Д.Ганбат: Орчныг сайжруулахын тулд олон санал санаачлага гаргасан
Баянхонгор аймгийн иргэдийн санаачлагаар аймгийн төвийн 5600 м.кв газарт ойн зурвас байгуулахаар болсон байна.
Ингэснээр аймгийн агаарын бохирдол, цөлжилт 30 орчим хувиар буурна гэж үзэж байгаа аж.
Сүүлийн 60 жилд манай улсын агаарын хэм 1,56 хувиар нэмэгджээ. Улмаар улсын нийт газар нутгийн 70 орчим хувь цөлжилтөнд тодорхой хэмжээгээр өртсөн гэсэн судалгаа гарсан байна. Үүнтэй тэмцэх гарц нь ойжуулалт юм. Ойн зурвас байгуулах 70 сая төгрөгийн санжүүжилт бүрэн шийдэгджээ.
УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Энэ аймагт 30 гаруй мянган хүн амьдардаг. Орчныг сайжруулахын тулд олон санал санаачлага гарган оролцож байна. Үүнээс гадна Баянхонгор аймагт Ламын гэгээний 335 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг хийн талбайгаа янзлан, хүмүүсийн амрах орчинг сайжруулсан” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү