“Хонгор нутагт-10000 ном” төсөл амжилттай хэрэгжлээ
Ирэх жил 2015 онд үлдсэн 5000 номыг Баянхонгор аймгийн номын санд хандивлах юм байна.
2014.10.16

“Хонгор нутагт-10000 ном” төсөл амжилттай хэрэгжлээ

Нэг үе номын сан эзгүйрч номын санд сууж ном уншихаасаа илүү элдэв тоглоомын илүүд үздэг байсан цаг саяхан.

Харин сүүлийн жилүүдэд нийгэм цаг үеэ дагаад Монголын номын сангууд эзэнтэй болж номын дэлгүүрүүдэд хүмүүс ордог номын худалдаа, эрэлт нийлүүлэлт эрс өссөн сайхан цаг иржээ. Энэ цагт Баянхонгор аймгийн төв номын санд "Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төв", "Хонгорнутаг.мн" сайтын санаачлагаар “Хонгор нутагт-10000” ном төслийг долдугаар сарын нэгнээс аравдугаар сарын нэгнийг хүртэл зохион байгуулж 5000 номыг Баянхонгор аймгийн төв номын санд "Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төв"-ийн УЗ-ийн дарга Б.Ганзориг 10-р сарын 10-нд хүлээлгэн өгч иж бүрэн номын сангийн фонд болон “Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Танхим”-ын нээлтийг хийсэн байна.

Хонгор нутагт номын хандивын аянд Баянхонгорын уугуул иргэд болоод Улаанбаатар хотоос хүмүүс өөрсдийн номын хандиваа өргөжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Бэгзжав, Саранцэцэг нар 555, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 50, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр 10, МЗЭ-ийн шагналт яруу найрагч сэтгүүлч Л.Батцэнгэл 10, УИХ-ын гишүүн Д.Ганбат 50, хувиараа номын худалдаа эрхэлдэг Б.Баасандорж 700, НАМОХ-ийн Ерөнхийлөгч  Б.Амарсанаа 30, Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэг 280 ширхэг номын хандивыг өгчээ.

Ирэх жил 2015 онд үлдсэн 5000 номыг Баянхонгор аймгийн номын санд хандивлах юм байна. Баянхонгор аймаг нь 30 мянган өрх, 80 мянган хүн амтай бөгөөд нийт хүн аманд 10000 ном гэдэг томоохон оюуны хөрөнгө оруулалт гэж Баянхонгор нутгийнхан ам сайтай байна. Өмнө нь “Хонгор нутагт-10000 ном” төсөл Баянхонгор аймагт хэрэгжиж байгаагүй бөгөөд энэ удаагийн “ном” хандивын аян анхных нь юм байна.