Д.Ганбат, Х.Баттулга гишүүн ээ, тойргийн чинь сонгогчид ингэж ярьж байна
"Тойрогт чинь ажиллана аа" булан энэ удаа УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймгийн сонгогчидтой уулзсан юм. Тус тойргоос АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга, Д.Ганбат нар сонгогдсон билээ. Ингээд Баянхонгор аймгийн зарим сумын сонгогчдын сэтгэгдэл болоод тэдэнд тавьсан асуултыг хүргэе. УИХ-ын эрхэм гишүүн Д.Ганбат, Х.Баттулга нар сонгогчдынхоо асуултад хариулах биз ээ.
Н.Хүрэл-Эрдэнэ: “Шинэ сумын төв”-ийг хэзээ барьж өгөх вэ
/Баянхонгор аймгийн Заг сумын иргэн/
2012 оны сонгуулиар манай тойрогт ардчилсан хүчин ялалт байгуулж, хоёр хүн УИХ-д суух болсон. Дөрвөн жилийн хугацаа нь шувтарч буй энэ үед тойргоос сонгогдсон гишүүд маань хэд хэдэн удаа ирж сонгогчидтойгоо уулзсан байна. Иргэдийн саналыг их авдаг. Тэр нь ажил хэрэг болсон зүйл одоохондоо манай суманд алга байна. Нэгэнт л бидний итгэлийг хүлээж УИХ-д сууж байгаа юм бол парламентад бидний дуу хоолой болох учиртай.
Гэтэл ард түмнийхээ амьдралд хэрэгтэй хууль батлуулаад байгаа зүйл алга. Д.Ганбат гишүүний хувьд сар шинийн баярын өмнө ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн . авч гарын бэлэг өгсөн. Үүнээс өөрөөр нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алга. Х.Баттулга гишүүний хувьд сонгуулийн хамгийн том амлалт нь “Шинэ сумын төв” төсөл байсан. Анхандаа энэ яриаг сонгуулийн шоу гэж харах хүн олон байсан.
Миний хувьд ч тэдний нэг байсан юм. Манай суманд эхэлж баригдана гэх яриа гарч байснаа сүүлд нь Бууцагаан, Баянлиг гэсэн хоёр суманд баригдсан байсан. Манай суманд “Шинэ сумын төв” барих газар нь хүртэл товлогдчихсон байгаа. Тэр хэсгийн газарт иргэд газар авна гэхээр чинь “Шинэ сумын төв” баригдана гээд өгдөггүй. Гэтэл одоогоор “Шинэ сумын төв” маань баригдаагүй л байна. Бууцагаан, Баянлиг суманд баригдсан хоёр шинэ сумын төвийн талаархи мэдээллийг интернэтээс харсан. Сайхан сум болсон байна билээ. Ер нь манай сумын иргэд “Шинэ сумын төв” баригдахыг л их хүлээж байна даа.
Д.Баттөр: Х.Баттулга гишүүнд ам сайтай байдаг
/Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэн/
Манай аймгаас Х.Баттулга, Д.Ганбат нар сонгогдсон. Гишүүд маань сайн ажиллаж байгаа. Би иргэн хүнийхээ хувьд ингэж л дүгнэдэг. Хэд хэдэн удаа тойргийн сонгогчидтойгоо уулзаж, бидний амьдралд тулгамдаад буй асуудлыг сонссон. Сар шинийн өмнөхөн Д.Ганбат гишүүн ирж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулаад буцсан. Манай сумаас Өлзийт-Өндөр багийн малчин Уухааны Мэндбаяр улсын сайн малчинаар тодорсон юм.
Гишүүн маань улс, аймаг, сумын сайн малчдаар тодорсон хүмүүст цол тэмдгийг нь гардуулж өгөөд явсан. Аймгийн хэмжээнд хийж бүтээсэн ажил их бий. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, манай сумын Соёлын төвийн засварт зориулж 200. сая төгрөгийн хөрөнгийг шийдэж өгөхөөр ажиллаж байгаа гэж дуулсан. Парламентынхаа хуралдаан дээр ч зөв зүйтэй асуудлыг хөндөж байгаа харагддаг. Х.Баттулга гишүүний хувьд сумын зовж, зүдэрсэн, хэцүү амьдралтай хувь хүмүүст тусалсан хэд хэдэн тохиолдол бий. Манай сумын иргэд ер нь Х.Баттулга, Д.Ганбат гишүүдэд ам сайтай байдаг шүү.
О.Амартүвшин: Миний хувьд дунд гэсэн үнэлгээг тавина даа
/Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн/
Уг нь УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчидтой ирж уулзах ёстой. Харин манай суманд сонгогдсон гишүүд маань ирж байгаагүй. 2012 оны сонгуулиар манай суманд ардчилсан хүчин ялалт байгуулсан. Гэхдээ орон нутгийн сонгуулиар МАХН-ын хүн гарсан юм. Сонгогдсон гишүүд маань өөр сумдад ажиллаж байна гэж дуулддаг л юм. Одоо бараг бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байна.
Гэвч манай суманд ирж, сонгогчидтой уулзан, санал бодлыг нь сонссон юм алга. Хоёр суманд шинэ сумын төв барьсан, аймгийн төвд нэлээд ажил хийснийг нь бол мэднэ. Х.Баттулга, Д.Ганбат нарын гишүүд манай суманд бол юу ч хийгээгүй. Ирж уулздаггүй юм чинь аргагүй шүү дээ. Манай сумын иргэд тэдний нэрийг нь л санах байх. Уг нь нэг ирж уулзвал Эрдэнэцогт сумын иргэд бас нэг өөр бодолтой, тулгамдаад буй өөр нэг асуудалтай л байгаа. Миний хувьд дунд гэсэн үнэлгээг тавина даа.
Б.Баярцэцэг: Манай хоёр гишүүн сайн ажиллаж байгаа
/Баярхонгор аймгийн иргэн/
Манайх аймгийн төвд байдаг. Миний хувьд тодорхой эрхэлсэн ажилгуй гэртээ хүүхдээ хараад суудаг. Аймгийн хэмжээнд ажилгүй залуус их байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллавал зүгээр байна. Нөхөр маань Засаг даргын Тамгын газарт ажилтай тул гишүүдийн манай тойрогт хийсэн, бүтээсэн ажлуудын талаар мэдээлэл сайтай байдаг. Д.Ганбат, Х.Баттулга нарын гишүүдийг сайн ажиллаж байгаа гэж боддог. Нэлээд хэдэн удаа ирж, иргэдтэй уулзаж. амьдралд тулгамдаад буй асуудлын талаар санал бодлыг нь сонссон.
Өнгөрсөн 2014 оны байдлааар гэвэл Д.Ганбат гишүүн 4-5 удаа ирсэн. Харин Х.Баттулга гишүүний хувьд хоёр, гурван удаа ирж тойрогтоо ажилласан. Тэдний тойрогтоо хийсэн хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол мэдээж “Шинэ сум” төсөл байгаа. Манай аймаг хоёр шинэ сумтай болсон. Цаашилбал, Эрдэнэ Мандал сургууль, Гандан, талбайн засварын ажлуудад гишүүн гэдэг утгаараа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
Залуусын оролцоо, тэднийг хөгжүүлэхэд Д.Ганбат гишүүн илүү анхаарч ажилладаг юм болов уу гэж боддог. Баянхонгор аймгийн төвд иргэдийн санал санаачилгаар хүүхдийн цэцэрлэг барих зорилготой “Нэг иргэн нэг мянган төгрөг хандивлая" аян өрнөсөн. Тухайн үед УИХ-ын гипгүүн Д.Ганбат тус аяныг дэмжиж хувиасаа нэг сая төгрөгийг хандивласан. Мөн аймгийнхаа Залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжих үүднээс таван сая төгрөгийг тус тус хандивласан байгаа. Ерөнхийдөө бол манай хоёр гишүүн сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна.
Б.Баяржаргал: Амлалтаа хэзэз биелүүлэх вэ
/Баянхонгор аймгийн Заг сумын иргэн/
Манай тойргоос сонгогдсон гишүүд манай суманд нэг л удаа ирж, уулзсан. Ингэхдээ иргэдээс ямар асуудал тулгамдаж байгааг асууж, санал авдаг. Тодорхой хэмжээгээр биелүүлнэ гэсэн амлалт өгдөг. Гэхдээ бодит байдал дээр амлалт нь биелсэн зүйл алга л байна.
Манай суманд л лав нүдэнд харагдах бодитой ажил хийгээгүй. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна гэж бэлэг өгдөг, хүүхдүүдийн дунд тэмцээн явуулж, шагнахаас өөр зүйл хийхгүй л байх шиг санагддаг. 2014 оныг Засгийн газраас “Эх хүүхдийг эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан байсан. Гэсэн ч бодит байдал дээр дэмжээд буй зүйл алга. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн хөнгөлөлт
Урамшуулал байхгүй.Хөдөөгийн малчдыг дэмжих бодлого ч алга байна. Миний хувьд УИХ-ын чуулганыг алгасалгүй үздэг, Нутгийг маань төлөөлөн парламентад сууж байгаа гэдэг утгаараа хоёр гишүүнээ харж л суудаг юм. Баянхонгор аймгийн төлөөлж сонгогдоод, ард иргэд бидний дуу хоолойг парламентын танхимд хүргэх ёстой хүмүүс тойргийнхоо сонгогчдын өмнө тулгамдаж буй асуудалыг шийдвэрлэмээр байх юм.