Баянхонгорынхон сургалтын чанараа ахиулжээ
“Номун далай” лаборатори сургууль
2015.03.10

Баянхонгорынхон сургалтын чанараа ахиулжээ

Баянхонгор аймаг хоёр жилийн өмнө сургалтын амжилтаараа 21 аймгаас 20 дугаарт бичигдэж байсан бол энэ жил амжилтаа дөрвөн байраар ахиулжээ. Энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.

Тэрээр ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж, энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж байгаа "Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр"-ийн хэрэгжилттэй танилцах юм байна. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлж байгаагаар БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар дөрвөн цэцэрлэг, гурван сургууль, нэг спорт заал барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр хамран сургалтын хэмжээ найман функтээр нэмэгджээ. 

Мөн аймгийн нийт найман сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид БСШУЯ-аас олгосон орчин үеийн физик, химийн иж бүрэн лабораторид хичээллэж эхэлсэн байна. Үүнээс гадна, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, сургалтын арга барил, хичээлийн хөтөлбөртөө шинэчлэл хийснээр өнгөрсөн жил “Номун далай” лаборатори сургуулийн н.Өлзийбаатар багштай төгсөх ангийнхан ЭЕШ-д математикийн хичээлээр ангиараа дунджаар 600 оноо авсан амжилт үзүүлжээ. Энэ мэтчилэн Баянхонгор аймаг боловсролын салбартаа олон ахиц гаргаж, амжилттай ажиллаж байгаа юм байна.