Мөн ч ажилсаг хүү юм
"Мөн ч ажилсаг хүү юм. Ингэхэд бусад нь юу хийж байдаг юм бол” хэмээн банкинд дугаарлаж суусан настан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хараад уулга алдан магтаж суув.
Нээрээ ч сүүлийн өдрүүдэд УИХ Ц.Даваасүрэн,Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, О.Баасанхүү, Д.Ганбат, Д.Арвин, С.Ганбаатар зэрэг гарын 10 хуруунд багтахаар цөөхөн гишүүнтэй юм шиг л андуурагдахаар болтол хэдхэн гишүүн л ээлжлэн зурагтын хойморт залраад байгаа тул хүмүүс бусдыг нь бараг л мартаж эхлээд байгаа юм. Настан буурлуудыг гайхшруулсан ажилсаг гишүүн маань өчигдөр л гэхэд МҮОНТ, Еagle, Тv5 зэрэг телевизээр орж, удирдлагуудтай нь уулзан ажил байдалтай нь танилцжээ.
Учир нь “Монголын телевизүүдийн холбоо”- ноос 2015 оны нэгдүгээр сард ирүүлсэн өргөдөлд телевизийн салбарыг бие даасан салбар, аж ахуйн нэгжийн хувиар үзэж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд үйл ажиллагаатай нь биечлэн танилцана уу гэсэн урилгын дагуу О.Баасанхүү даргатайгаа хоёул ийнхүү дээрх телевизүүдээр гэнэтхэн морилж, ажил байдлыг нь шалгасан нь тэр ажээ. Нээрээ ч УИХ уг нь 76 гишүүнтэйсэн. Бусад нь хаачсан юм бол.