Анагаах төгссөн шинэхэн эмч нар өрхийн эмнэлэгт ажиллахгүй юу
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын сайдын цаг уулзалтад оролцлоо. Тэрээр эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа хур асуудлыг арилгахын тулд удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ ондоо багтаж хийх ажлынхаа схемыг гаргаад байгаа юм байна. Энэ схем нь зургаан чиглэлээс тогтож байгаа бөгөөд энэ нь "Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах" болох "Эрүүл мэндийн засаглалын орчинг бүрдүүлэх"-ийн тулд гаргасан чиглэлүүд аж. Харин бид энэ удаад өрхийн эмнэлгийн шинэчлэлийг онцоллоо.
Тэгвэл анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн уйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгийн нийт тоог нарийвчлан гаргасан тоо, баримт төдийлөн байдаггүй юм байна. Ингээд Н.Удвал сайдын буюу 2013 оны баримтаас харвал Улсын хэмжээнд 217 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 128 нь Улаанбаатар хотод, 89 нь аймаг орон нутагт байрлаж нийт хүн амын 63 хувьд нь хүрч ажиллаж байгаа гэсэн дүр зураг харагдаж байна. Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын судалгаанд нийслэлд байгаа өрхийн эмнэлгийн тоог 134 гэж гаргажээ. Юутай ч эдгээр өрхийн тодотголтой эмнэлгүүд нь иргэдэд эрүүл мэндийн асуудал тулгарвал хамгийн түрүүнд оношилж, эмчлэх үүрэг хүлээдэг. Гэхдээ иргэдийн хувьд өрхийн эмнэлгийн чадамж. нь гүнзгий амьсгал аваад буцаагаад гаргаснаар дуусдаг. Үүнээс цаашилбал дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгнө.
Эсвэл ажил, сургуулиас нь чөлөөлөх "акт" бичиж өгөх эрхтэй. Ерөнхийдөө улс даяар байрласан 217 өрхийн эмнэлгийн үүрэг, чадамж нь ингээд л дуусна гэвэл хатуудахгүй. Тиймээс иргэд өрхийн эмнэлэг гэлтгүй дараагийн шатлалын эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь өнөөгийн нийгэмд байгаа эмнэлгийн чанар хүртээмжийн асуудалд хөтөлж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн харьяанд байгаа өрхийн 134 эмнэлэг нь тооны хувьд хүрэлцэхгүй гэж байхад нийслэлийн хэмжээнд дараагийн шатлалын буюу Дүүргийн Эрүүл мэндийн төв нэгдсэн эмнэлэг 12, Төрөлжсөн нарийн мэргэжлийн, Амаржих 3-хан эмнэлэг байгаа гээд хүртээмж буурч байгаа юм. Мэдээж нийслэлийн хүн амтай харьцуулахад хэтэрхий бага энэ тоо нь ачаалал, чанар, хүртээмжийн асуудлыг араасаа дагуулахаас аргагүй. Тэгвэл ачааллыг бууруулахад өрхийн эмнэлгийн чанарыг сайжруулах нь зөв алхам байж болох тухай асуудлыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба цаасан дээр буулгаад байна.
Гэхдээ бараг чагнуураас өөр зэвсэггүй эдгээр өрхийн эмнэлгуүдийн эмчилгээний чанарыг сайжруулахад наад зах нь иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах эмнэлгиин тоног төхөөрөмж хэрэгтэи. Үүнээс гадна, эрүүл мэндийн салбарт бараг уламжлал болчихсон нэг асуудал нь таван жил махийтлаа сурч; арай гэж эмчлэх эрх автал 2-3 жил дадлагаж гээд өрхийн эмнэлэг рүү явуулдаг эрэмбэ тогтсон. Шатлал өндөртэй эмнэлгүүд хүний амь настай шууд харьцдагийн хувьд шинэхэн дипломтой эмчид амь нас д^атгуулахгүй гэдэг утгаараа туршлага суу гэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ хуульчлаад өгсөн шахуу эрэмбэ нь өрхийн гэх тодотголтой эмнэлгуүдийг шинэхэн эмч нарын дадлагажих байр болгох нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн өрхийн эмнэлэгт итгэх итгэлийг. шалд нь буутал унагасан юм. Энэ мэт өрхийн эмнэлгийн асуудлыг шийдэхэд тулгарч 'болох энгийн жишээ олон бий. Тухайлбал, 2013 оны байдлаар нийт өрхийн эрүүл мэндийн төвд 2600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 33.4 хувийг эмч, 31.4 хувийг сувилагч эзэлж байгаа юм. Нийт эмч нарын 46.4 хувь нь хоёр жилийн хугацаа бүхий дадлагажигч эмч байна. Харин илүү албан ёсны судалгаанд үндэслэн өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа яагаад зогсонги байдалд орчихсон бэ гэдгийг тооцвол дараах байдлаар эрэмбэлэгдэх нь. Үүнд нь,Өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлэх тусламж үйлчилгээний багц тодорхой биш, цөөхөн төрлийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлдэг. Үүнээс болоод үйлчлэх хүрээний хүн амын дийлэнх нь шатлал алгасан үйлчлүүлдэг. Өрхийн нийт гишүүдийн эрүүл мэндийн байдалд цогцоор нь тавих хяналт хангалтгүй ихэвчлэн өвчний улмаас хандаж буй үйлчлүүлэгчийг үздэг. Гэхдээ "Үзлэг" давамгайлсан үйлчилгээ үзүүлдэг.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн 91 хувь нь зориулалтын байртай гэдэг ч тэдний 38 хувь нь, орон нутагт 61 хувь нь стандартын шаардлага хангадаггүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цагдаа, хороо, өрхийн эрүүл мэндийн төв байрлах цогцолбор барилга нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхэд өрөөний тоо, хэмжээ хангалтгүй байдаг. Мөн нэг хаалгаар иргэдэд хорооны бүх үйлчилгээг хүргэж байгаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дөнгөж таван хувь нь лабораторын оношилгооны багаж хэрэгсэлтэй, 30 гаруй хувь нь зүрхний бичлэгийн аппараттай байдаг. Энэ нь тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт шууд нөлөөлдөг зэрэг багтаж байгаа юм. Дээрх хүндрэлүүд нь зөвхөн эрүүл мэндийн талаасаа бөгөөд үүнээс гадна хүний нөөцийн хангамж, тогтвор суурьшил, цалин, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлыг дурдаж болох нь. Тухайлбал, эмч нар өрхийн эмчээр ажиллах сонирхол багатай байдаг байна. Энэ нь цалин урамшууллын механизм хангалтгүйгээс болдог аж.
Тэгвэл салбарынх нь сайд Г.Шийлэгдамба "анхан шатанд хийж болох оношилгооны тоног төхөөрөмж, хүний нөөцийг нь энэ онд бүрдүүлж өгнө" гэж байгаа юм. Хэдийгээр Шийдлийн Засгийн газар төсөв танаж, хэмнэлтийн горимд шилжиж байгаа ч боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаас гар татахгүй байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарт зарцуулагдах 100 орчим тэрбум төгрөгийг гаднын санхүүжилтээр босгож, төсвийн таналтад оруулахгүйгээр ашиглахаар Ерөнхий сайдтай зөвшилцөлд хүрсэн байна. Харин дээрх 100 орчим тэрбум төгрөгөөс 60 гаруй тэрбум төгрөгийг нь өрхийн эмнэлгийн оношилгооны санхүүжилтэд зарцуулахаар тооцоолжээ. Ингэснээр өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрлүүд 4-5 дахин нэмэгдэх'судалгаа гарсан байна.
Харин Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн хүн амын нягтаршил нэмэгдэж байгаатай холбогдуулан шинээр өрхийн эмнэлэг барих шаардлагатай болжээ. Үүнд зарцуулагдах мөнгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ ондоо багтаан шийдэж чадна гэж Г.Шийлэгдамба сайд үзэж байгаа юм. Юутай ч тэрээр олон улсын байгууллагуудаас 100 орчим тэрбум түргэний машин, эмнэлгийн оношилгооны төхөөрөмж авахаар боллоо. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний мэдлэг ур чадвар дутмаг буюу өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний дөнгөж тал хувь нь өрхийн эмчийн, 22 хувь нь хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшсэн байгаа төдийгүй тэдгээрийн 56 хувь нь л мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байдаг аж. Тэгэхээр шинээр авах эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг авах үеэрээ эмнэлгийн ажилчдыг сургалтад суулгаж, хүний нөөцийн асуудлыг нь давхар шийдэхээр болж байгаа юм байна.
Харин сургуулиа төгсөөд өрх сумын эмнэлэгт ажиллах ёстой болдог буюу "Төгсөлтийн дараах сургалт"-д хамрагддаг шинэхэн эмч нарыг өрхийн эмнэлэгт ажиллуулахгүй байхаар бодлогын өөрчлөлт хийх гэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эмчлэх эрхээ авсан эмч нарыг шатлал өндөртэй эмнэлэгт дагалдагч эмчээр ажилд томилж, туршлагатай эмч нарыг өрхийн эмнэлэгт шилжүүлэхээр болсон , байна. Ингэхдээ урамшууллын системийг нь давхар шийднэ гэж байгаа юм.
Гэхдээ энэ нь шийдэхэд тийм ч хялбар асуудал биш. Учир нь өрхийн эмнэлгийн санхүүжилт нь эрүүл мэндийн даатгалтай » холбогддог. Тухайлбал, 1999- 2002 онд өрхийн эмнэлгийн нийт санхүүжилтийг нэг иргэнд тооцсон санхүүжилтээр тооцож 40 хувийг улсын төсвөөс, 60 хувийг төслөөс санхүүжүүлж байгаад 2002-2006 онд төслөөс санхүүжиж байсан 60 хувийг Иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас, 2006 оны дундаас эхлэн 100 хувь улсын төсвөөс санхүүжүүлж эхэлсэн байдаг.
Гэвч тухайн үед өрхийн эмнэлэгт олгож байсан санхүүжилтийн хэмжээ хангалтгүй байснаас шалтгаалан цалин хангамж, тоног төхөөрөмжийн хомсдол үүссэн учраас санхүүжилтийн хэлбэрийг дахин өөрчилж, нэг иргэнээр тооцон мөнгийг олгох, 2000-3000 хүн амтай өрхийн эмнэлгүүдийг аймаг, орон нутагт нэгтгэх замаар үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэхдээ санхүүжилт өнөөдрийг хүртэл хангалтгүй хэвээр байгаа буюу өрхийн эмнэлгийн ажилчдын цалин бага хэвээр байгаа юм. Г.Шийлэгдамба сайдын хувьд төслийн мөнгөний ' дийлэнхийг өрхийн эмнэлгийн шинэчлэлд зарцуулна. Мөн төсвөөс цалин нэмэх боломжгүй учраас ажилчдад өгөх урамшууллын асуудал ойрын хугацаанд шийдэгдэх боломжгүй