Анхан шатны тусламжийг сайжруулна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.04.03

Анхан шатны тусламжийг сайжруулна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байгаагаа онцолсон байна.

Мөн уг ажлын хүрээнд өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ хийгдэхээс гадна гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэгээр зорьж байна. Түүнчлэн “Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргахын тулд эмнэлгийн засаглалыг бие даасан хууль эрх зүйн орчинтой болгох нь чухал.

Ингэснээр хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалж засаглалыг нь боловсронгуй болгох арга хэмжээ авна. Үүний үр дүнд эмнэлгийн дарга нарыг салбар яамнаас томилох бус Удирдах зөвлөлтэй болгож, төсвийн захиран зарцуулах эрхийг удирдлагуудад нь шилжүүлэхээр ажиллаж байна гэлээ.