Залуу эрдэмтдэд тэтгэлэг зарлагдлаа
2015.04.04

Залуу эрдэмтдэд тэтгэлэг зарлагдлаа

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагууд "Conference on ‘THE BEST RESEARCH PROPOSAL: MASTER & DOCTOR"  үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

 Тус Холбоо өөрийн  цахим хуудас болон  Facebook дэх хуудсаараа дамжуулан гадаад оронд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэсээр байдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн тоо чамлалтгүй олон, гадаад орнуудад суралцах боломж хэдий өндөр байгаа ч гадаад хэлний мэдлэгийн шалгуур үзүүлэлтийн дараагаар шаардагдах гол шалгуурын нэг бол "СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨСӨЛ" байдаг. Иймд залуу эрдэмтэн, судлаачдын "Шилдэг магистр, докторын судалгааны ажлын төсөл" шалгаруулах эрдэм шинжилгээний БАГА ХУРАЛД зохион байгуулах юм.

Залуу эрдэмтэн, судлаачид Та бүхнийг оролцохыг хүсье.