2012.02.01

Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит амьдралын судалгаатай хөгжлийн хөтөлбөр батална

Монгол Ардын Намаас Монгол Улсын хөгжлийн хэтийн зорилгыг харж нэгэн аян эхлүүлсэн нь "Ард түмнээ сонсъё" аян билээ. Энэхүү аяныг одоогоос хоёр жилийн өмнө эхлүүлж, нийтдээ 100 гаруй мянган километр зам туулж, Монгол Улсынхаа 21 аймаг, 283 сумаар орохдоо нэг сая шахам иргэнтэй уулзан, 8000 орчим өрх, 2343 аж ахуйн нэгж, байгууллагын аж байдалтай танилцсан гэдгийг уншигч олон сайн мэдэж байгаа. Харин энэхүү аянаа үндэслэн шинжлэх ухааны үзүүлэлттэй, томоохон хегжлийн чиг баримжаа, даацтай хөтөлбөр боловсруулж, батлах гэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн сайхан үйл болов.


Тус мэдэгдлийг хүргэхээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга, Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ нар ирсэн юм. Уулзалт, мэдэгдлийн эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх энэхүү хөтөлбөрөө шинжлэх ухааны үндэслэл бүхий, бодит амьдралын судалгаатай болж байгааг дуулгаад, "Ард түмнээ сонсъё" аянтай холбогдуулан 74797 иргэнийн санал хүсэлт исэн гэдгийг онцолж байсан. Тиймээс иргэдийн санал хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох яам тамгын газар, агентлагуудад хүргээд байгаа аж.

Харин үүний дараа гүйцэтгэх засаглалын тэргүүн, МАН-ын дарга С.Батболд "Ард түмнээ сонсъё" аяныг зүгээр нэг амралтын өдрүүд тааруулж, зааланд иргэд цуглуулж уулзаагүй шүү гэдгийг юуны түрүүнд онцлож байлаа. Тэрбээр цааш ярихдаа "Бид бүтән хоёр жилийн турш дээрх айл өрх, иргэд, ААН-ээр орж, амьдралын гүнд орж маш өргөн хүрээтэй ажиллалаа. Ингэхдээ бид зүгээр нэг уулзалт зохион байгуулаад явсангүй. Айл өрхөөр айлчилж, иргэдтэй уулзаж, байгууллага аж ахуйн нэгжээр орж, газар дээрээс нь бодит байдлыг харж санал солилцсон.

Манай намын удирдлагууд, бүлгийн удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, Засгийн газрын гишүүд, намын Бага хурлын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, сум дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид гээд манай намаас бүх шатанд ажиллаж байгаа хүмүүс идэвхтэй ажилласан" гэдгийг ч дурьдаж байв. Түүнчлэн энэ үеэр иргэдтэйгээ уулзаж явахдаа МАН, УИХ, Засгийн газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажил ямар байгааг нэн тэргүүнд асууж, амьдрапд болж байгаа нь юу байна, болохгүй байгаа нь юу вэ гэдгийг асууж байснаа дурдаад "Манай нам энэ арга хэмжээг зохион байгуулахдаа ард түмнийхээ дотор орж, тэдний хүсэл эрмэлзлэлийг сонсч байсан.

Бидний бодлогод болж байгаа зүйл зөндөө бий. Бас засч залруулах зүйл ч бий. Энэ бүгдийг намын удирдлагууд амьдрал дундаас нь сонсч, цааш цаашдынхаа бодлого, хөтөлбөр зорилтыг дүгнэж байя гэж шийдсэн. Энэ хүрээнд нэлээд ажил хийсэн. Үүний дагуу ард түмнээс санал хүсэлт олноор ирлээ. Эдгээрийг зүгээр нэг сонсоод орхих биш, ойрын хугацаанд юу хийх ёстой юм. Дунд хугацаанд, алс хэтдээ юу хийх ёстой юм бэ гэдгийг ялгаж ажиллах ёстой. Бид "Ард Түмнээ сонсъё" аяны хүрээнд шийдэх ёстой асуудлаа шийдээд явсан гэж ойлгож болно. Энэ үеэр гарсан иргэдийн тавьсан санал хүсэлт, зарим шийдэх ёстой ажлуудад зориулж, улсын төсөвт мөнгө суулгаж өгсөн байгаа.

Өөрөөр хэлбэл эдгээр асуудлын 70 хувийг шийдэх мөнгө төсөвт суулгасан гэсэн үг. Энд хөдөө орон нутагт тулгамдаж байгаа сургууль, цэцэрлэг, спорт цогцолборын асуудлуудыг шийдсэн. Хамгийн гол нь энэ хөтөлбөрт ажлаа сонгуулиас сонгуулийн хооронд битгий хийгээч ээ. Улс орны төлөө даацтай зүйл хийе. Нэг тал уруугаа хэлтийсэн хэт их халамжийн бодлого, эсвэл туйлшраад халамжийг байхгүй болгоно гэх, бодлогогүй санал санаачлагууд гаргаад байна. Түүний оронд нэлээд даацтай, томоохон үндэсний хэмжээний тогтвортой хөгжлийн хөтөлбөр гаргах асуудал томоор тавигдсан байгаа" хэмээсэн.

Энэхүү аяны хүрээнд ирсэн санал хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын сургууль 18, эмнэлэг 19, цэцэрлэг 41, Соёлын төв 26, спорт цогцолбор долоо, төмөр бетон гүүр 10-ыг гэх мэт ажлууд хийснийг дурдахад хангалттай. Үүнээс гадна дээр дурдсан 74797 санал хүсэлтээс 15485 санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Харин Ерөнхий сайд цааш ярихдаа "Ард түмнээ сонсъё" аяныг үндэслээд улс орныхоо хэтийн хөгжлийг 20 жилээр харъя. Гэхдээ амьдралын өнөөдөр маргаашийн асуудлаа бас тодорхой болгоё. Ирэх дөрвөн жилд хийх ажлаа ч тодорхой болгоё. Одоо намынхаа ээлжит Бага хурлаараа бид ард түмний хөгжлийн хөтөлбөрийг гаргаж тавина.

Энэ үеэр орон нутагт юуг анхаарах ёстой юм. Нийслэлд юуг анхаарах ёстойг тодорхой болгож өгье гэсэн зорилгоор ажилласан. Тиймээс Монгол Улсын сумын гуравны нэг буюу 96 сумыг үлгэр жишээ болгон хөгжүүлье. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, Атрын аян гээд олон ажлыг ард түмэн дэмжиж байгаа. Тиймээс цаашид олон бүтээлч ажлыг хийх зорилготой байна. МАН бол нийгмийн чиг баримжаатай, зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Энэ үзэл баримтлал нь нийгмийн дундаж хэсгийг бүрдүүлэх ёстой. Баян ядуугийн ялгааг арилгах, энэ бодлогыг төрийн зоицуулалтаар хийх ёстой гэж үздэг.

Тиймээс цаашид нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлье гэсэн зарчим барьж байгаа. Энэ бол бидний хөтөлбөрийн гол агуулга байх болно. Энэ жил Засгийн газраас "Өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Бид бодитойгоор хөдөлмөр хийж байгаа хүнийг урамшуулан дэмжих, халамжийн биш хүмүүсээ хөдөлмөр хийхэд дэмжих замаар дундаж давхарга уруу оруулж ирэх, жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийнхээ татварыг хөнгөлж өгье. Зээлийн дарамт, татварын дарамт дээр уян бодлого явуулж дэмжинэ гэсэн чиглэл барих болно. Энэ бүх зүйлүүд "Ард түмнээ сонсъё" аяны хүрээнд гарч ирсэн санал хүсэлтүүд.

Тиймээс бид энэ ард түмнээс гарсан санал санаачлагыг биелүүлэхийн төлөө, үүнийг төрийн бодлого болгохын төлөө ажиллана. Энэ бол манай намын бодлогын гол цөм байх болно гэдгийг хэлье. Бид "Ард түмнээ сонсъё" аянг зөвхөн нэг удаа хийж байгаа зүйл биш. МАН байнга ард түмэнтэйгээ холбоотой байж, тэднийг сонсох болно. Ард түмний нам ард түмнийхээ хөгжлийн хөтөлбөрийг хийх ёстой. Тэгэхээр "Ард түмнээ сонсъё" аян байнга цаашид үргэлжлэх болно" хэмээсэн юм. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.