Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.04.07

Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай ярилцлаа.

-Та 2012 оны наймдугаар сараас хойш нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд ямар бодлого барьж ажиллав, хийж хэрэгжүүлсэн ажлууд юу байна гэдгээс яриагаа эхэлье?

Би намынхаа гишүүдийн итгэлийг хүлээж нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдоод хоёр жил найман сарын хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед намын гишүүдийн урам зориг мохсон, сонгуулиудад ялагдсан гээд улстөрийн нөхцөл байдал ямар байсныг хүн бүхэн мэдэж байгаа байх. Үнэндээ нам дээр ирдэг хүнгүй шахуу болчихсон ийм л үед намын даргын ажлыг авсан. Гэхдээ их зориг гаргасан гэж боддог. Энэ ажлыг хийгээч гэдэг саналыг тухайн үеийн намын удирдлагуудаас авсан л даа. Эхний удаа үгүй гэж татгалзсан.

Яг үнэндээ нөхцөл байдал хүнд байсан үе. Хоёр дахь удаа санал тавихад нь буюу хүмүүс итгэл хүлээлгэж байхад одоо яах уу гэсэн бодол төрсөн. Тэгээд гурав дахь удаад нь намын тухайн үеийн удирдлагууд болох Ц.Энхтүвшин, Г.Занданшатар дарга нар удирдах зөвлөлийн хурлын өмнө намайг дуудаад залуу хүний хувьд энэ ажлыг хийгээч' гээд санал тавихад нь зөвшөөрсөн. Мэдээж надаас гадна өөр хүмүүст бас санал тавьсан л байх. Ингээд ялагдсан намын хороог аваад явна гэдэг бол 2.8 жилд тийм амар байгаагүй. Энэ хугацаанд чинь хүн л юм чинь няцах, гарцаагүй байдалд орох гэх мэт хүнд үеүд олон л тохиолдсон. Одоо энэ бүх зүйлийг эргээд бодоход сорилт байжээ гэж боддог.

Хэдийгээр тухайн үед бэрхшээлтэй байсан ч гэсэн өнгөрсөн бүхнээ эргээд харахад залуу хүний хувьд их юм сурсан, эр хүний хувьд шандсаа сорьсон, намын даргын хувьд олон ажлыг амжуулсан он жилүүд байлаа. Нөгөө талаас өнгөрсөн хоёр жил бидний хувьд 2016 оны шат шатны сонгуульд оролцох бэлтгэлээ хангах ийм л жилүүд өнгөрсөн байна гэж харж байна. Нийслэлийн МАН-ын хороо өнгөрч байгаа 2014 оныг намынхаа дотоод итгэлцэл, эв нэгдлийг хангах уриан дор анхан шатны байгууллагыг дэмжих болгон зарласан. Энэ хооронд бид хамтдаа маш олон ажлыг хийсэн. Үүнийг манай намын гишүүд ойлгон хааж. хүрээлж, дэмжин ажилласан.

Тухайлбал, 2012 оны сонгуулийн дараа намын жирийн гишүүд удирдлагын хооронд маш том орон зай үүсчихсэн байлаа. Эрх барьж байх үедээ манай намын удирдлагууд маань жирийн гишүүдийнхээ үгийг сонсохоо больсон зөвхөн тойрон хүрээлэгч хэдхэн хүний үгээр явж нийгэмд үүсээд байгаа сэтгэл зүй бусад хүлээлт, итгэл найдварт нь хүртэл ажиллаж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Мөн намын жирийн гишүүдтэйгээ уулздаггүй, бодлогын хувьд хэд хэдэн алдаа гаргасан гээд байдал жаахан хүнд л байсан. Мэдээж хүн л юм чинь алдаа гаргана. Энэ бүх асуудлуудыг судлаад намын гишүүдийнхээ итгэлийг олж авах зэргээс эхлээд маш олон ажлыг амжууллаа. Тэгээд намын анхан шатны байгууллагын дэмжих жил гэж зарлаад гишүүдээ дахин шинэчилсэн бүртгэлд хамруулсан.

Нийслэл Улаанбаатар хотод намын байгууллага маань 50 мянган гаруй гишүүнтэй. Тэднийг дахин бүртгэж цахимжуулах ажлыг санаачилж хийлээ. Одоо энэ ажил маань 70-80 хувьтай явж байна. Сонгууль хүртэл энэ ажлаа хийгээд дуусгачих байх. Энэ ажил маань өөрөө манай цахим нам гэсэн үндсэн бодлоготой таарч байгаа учраас үүрийн бүх дарга нартай онлайн орчинд хурлаа хийх боломжуудыг олгож байгаа юм. Нэг ёсондоо мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж байна гэсэн үг. Мөн 2014 онд дөрөвдүгээр сарын 14-нд нийслэлийн намын 33 дугаар бага хурал болсон. Энэ хурал нийслэлийн намын байгууллагын хувьд нэлээд том хурал. Энэ хуралд би өрсөлдсөн. Өмнөх 2012 оны нийслэлийн намын хорооны даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай өрсөлдөж нэг хүнээр ялсан.

Тэгээд жил гаран ажиллаад орон нутгийн болон Ерөнхийлөгчийн гэсэн хоёр сонгуульд оролцсон. Эдгээр сонгуульд оролцсоны дараа анх намайг даргаар ирэхэд байсан намын рейтинг дандаа өссөн байдаг юм. Ер нь 2012 оны УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед намын рейтинг 24-26 хувьтай байсан. Дараа нь арваннэгдүгээр сард дүүргийн ИТХ- ын сонгууль болоход намын рейтинг 36 хувьтай болж өссөн. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулиар улсын хэмжээнд 42, нийслэлд 39 хувь гээд дахиад өссөн байдаг. Үүний дараа бас Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дахин сонгуульд оролцоход 54 хувийн санал авсан. Энэ мэтчилэн намын рейтинг сүүлийн хоёр жилд зогсолтгүйгээр өссөн байна.

Сая бид нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн хүрээнд судалгаа хийлгэж үзэхэд нийслэлд анх удаа 2012 оны сонгуулиас хойш АН-ын дээр гарсан рейтингтэй байгаа. Судалгаагаар бие даагчид 21, үүний араас МАН 18, АН 16 хувьтай гарсан байна лээ. Тэгэхээр энэ судалгаанаас харахад нийслэлчүүд МАН-аас нүүрээ буруулаагүй харин ч биднээс их зүйлийг хүлээж байна, дараагийн сонгуулиадад амжилттай оролцож ламын гишүүдийнхээ итгэлийг олох улмаар улс орны хэмжээнд хийж хэрэгжүүлэх олон байна гэсэн бодол төрсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрх барьж байгаа АН-ын бодлого, эдийн засаг уналаа, ажилгүйдлийн тоо нэмэгдсэн гээд ер нь хүмүүсийн амьдралд эргээд хуучин юмаа хайгаад байх шиг санагдсан.

Өөрөөр хэлбэл, Ардын нам жагсаж чаддаггүй, Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэсэн онигоо шахуу гарсан байна лээ. Энэ бол зүгээр ч нэг гараагүй үг байх. Тэгэхээр эргээд бидэнд ард түмэн найдаж байгаа юм байна энэ итгэлийг дахин олж авахын төлеө, өмнө нь гаргасан бодлогын алдааг засч залруулах 2016 оны сонгуульд ялалт байгуулах мөрийн хөтөлбөр боловсруулах шаардлагатай юм байна гэсэн бодолтойгоор ажлаа төлөвлөөд явж байна.

-Хотыг намыг удирдаж байгаа Ц.Сандуй гэдэг хүний талаар уншигчиддаа товчхон танилцуулмаар байна. Үнэндээ газрын албаны дарга байсан гэдгээр л хүмүүс мэддэг байх?

Би бол унаган хотын хүүхэд. Нэгдүгээр сургуулийн урд байрлах тавдугаар байранд хүүхэд насаа өнгөрөөсөн. Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг төгссөн. Тэр үед алтан Москвад төгсөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Сургуулиа төгсөөд 1996 онд аспирантурт суралцахаар Улаан- баатар хотод сэдэв авахаар ирээд л буцаагүй. Уг нь би хөрөнгийн бирж, хоёр дахь зах зээл гэдэг сэвдээр эрдмийн ажил хийе гэсэн бодолтой ирсэн хүн.

Тэр үед Төрийн өмчийн хороо ч байгуулагдах гэж байлаа. Нөгөө талаас аавын маань төрийн албанд ажилла гэсэн санал байсан. 1996 онд аав маань сонгуульд өрсөлдөөд ялагдчихсан тийм л нөхцөл байдал намайг угтсан. Манай нагац ах нийслэлд газрын алба гээд шинэ хэлтэс бий болж байгаа юм байна. Энд эдийн засагч мэргэжилтэй хүн хэрэгтэй гэнэ, чи очоод уулз гэсэн. Тухайн үед хотын дарга Ж.Наранцацаралт агсан, газрын албаны дарга нь н.Даваабаатар гээд хүн байсан.

Ийм орчинд очиж ажилласан. Залуу байсан болохоор нам улс төр гэж нэг их боддоггүй байлаа. Газрын үнэлгээ бүсчлэл, төлбөр авдаг анхны систем тогтох гэж байсан учраас эдийн засагч хэрэгтэй гээд л газрын албанд санаандгүй орчихсон. Тэгээд Сонгинохайрхан дүүрэг хариуцсан төлбөрийн байцаагч гэдэг албан тушаал дээр тэнцээд ажилласан даа. Газрын түрээс, татварын анхных нь үйл ажиллагааг гардан хийлцсэн.

Тэр үед газрыг хүн сонирхдоггүй, мэддэггүй байлаа. Газраас нь түрээс мөнгө авна гэхээр хүмүүс уурладаг тэгээд том том газраа хасуулдаг ийм л үе байсан. Газрыг зах зээлийг эргэлтэнд оруулах ажлыг эхлүүлэх гэж байсан үе учраас энэ ажлыг гардан хийлцсэндээ баяртай байдаг. Одоо хүртэл миний ажиллаж байсан тэр загвараар газрын үнэлгээ явдаг. Энд бүх л шатыг нь дамжсан.

Тэгээд 2008-2012 онд газрын албаны дарга болсон. Миний хийсэн ажил гэвэл анхны газрын цахим бүртгэл, 2003 онд газар өмчлөлийн хууль дээр суусан гээд багагүй зүйл байгаа гэж боддог. Улстөрийн ажил гэвэл 2012 оны сонгуульд орсон нам ялагдсан тэгээд наймдугаар сарын 10-нд нийслэлийн удирдлага тушаал гаргаад намайг ажлаас чөлөөлсөн. Үүнээс тав хоногийн дараа нийслэлийн МАН-ын хорооны хурал болсон. Одоо эргээд бодоход тав хоног л ажилгүй явсан юм байна.

-МАН-д хэзээ элссэн юм бэ?

Би намд 2000 онд элссэн. Өмнө нь МАН-ын залуучуудын байгууллага болох хуучнаар МАСЗХ-нд байсан. 1996 онд Баянгол дүүргийн залуучуудын байгууллагыг Энэбиш даргын хүү Э.Мөнх-Очир бид нар байгуулаад тэндээс л анх улс төр рүү орох эхлэл нь тавигдсан. Тэр үед нам ялагдаад залуучуудын байгууллагын идэвх сэргэж У.Хүрэлсүх дарга зэрэг хүмүүс тэндээс л тодорч байлаа шүү дээ.

-Таныг хотыг фракц, М.Энхболд даргын хүн гэж яриад байдаг. Энэ талаар юу хэлэх үү?

Яг үнэндээ би М.Энхболд даргын шууд удирдлага дор ажилладаг хүн биш. Хотын фракц гэдэг үгийг сэтгүүлчид мөн өрсөлдөгч намынхан гаргасан үг шүү дээ. Түүнээс нам дотор ийм зүйл байхгүй. Нөгөө талаас бид бол хотод ажиллаж байсан хүмүүсийн нэгдэл болохоор ийм тодотгол яваад байх шиг байгаа юм. Мэдээж хотын дарга удирдаж байгаа энэ том системийг хүмүүс хотын фракц гэж ярьдаг бас ойлгоно. Миний ээж аав ч гэсэн хотод ажиллаж байсан хүмүүс. Аав бол хотын орлогч, Сонгинохайрхан дүүргийн анхны Засаг дарга, хотын намын хороонд н.Алтангэрэл даргатай хамт хянан шалгах хороо, н.Мөнхжаргал даргатай III, IV хорооллыг анх байгуулахад тэр асуудлыг хариуцаж байсан хүн нь.

Бүр Энэбиш дарга чинь манай аавын цэрэг байсан гээд л бод. Ийм л холбоо байдаг юм. Яг үнэндээ хотод ажиллаж байхдаа М.Энхболд даргатай нүүр тулж үзээгүй. Зүгээр ажлаараа энэ залуу сайн юм байна гээд дэмжиж, харж байсныг үгүйсгэхгүй. Сүүлд намайг нийслэлийн МАН-ын хорооны дарга болсны дараа байнга уулзалдаж намын бодлого, ажлын талаар зөвлөдөг байсан. Одоо бол намын дарга болсноос нь хойш хуучин шигээ байнга уулзалдаад байх зав байхгүй. Улс орны бодлогын хэмжээний асуудал ярьж байгаа хүнд тийм зав гэж ховор шүү дээ.

-Таны хийж байгаа ажлуудаас харахад 2012 оны сонгуулийн ялагдалд нэлээд ач холбогдол өгчээ гэсэн бодол төрлөө. Өөрөөр хэлбэл, залуучууд, эмэгтэйчүүд гээд олон чиглэлд ажиллах нь?

Ер нь ахмадуудынхаа үг зөвлөгөөг авч тэднийхээ оролцоог хангах ёстой. Гэхдээ яг зүтгэх хүч нь залуучууд байдаг юм. Одоо бол бид нарын ачаа үүрэх цаг ирсэн. Би чинь 45 настай гээд бодохоор. Хүн өөртэй итгэлтэй болоод хүсэл зорилго нь тодорхой болохоор чадахгүй юм гэж байхгүй. Мэдээж залуу хүний хувьд залуусаа дэмжинэ нөгөө. талаас ахмад, эмэтгэйчүүдтэйгээ хамтарна. Миний нэг арга барил бол эмэгтэй хүнийг үнэлдэг. Гэхдээ эрчүүдийг үгүйсгэж байгаа юм биш. Амьдрал .дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүнд яг адилхан ажил даалгаад хийлгэхэд эмэгтэй хүн арай л илүү нарийн мэдрэмжтэй, гүийцэтгэл саитаи

Хийдэг юм шиг санагдддаг. Тэгэхээр эмэгтэй хүн энэ нам, улс эх оронд, айл гэрт ч хамгийн чухал үүрэгтэй гэсэн үг. Хэдийгээр намын дүрмэнд квот нь 25 хувь хүртэл гэж байдаг бол би хувьдаа түүнээс илүү 50 байх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг. Тийм ч учраас би нийслэлийн МАН-ын хорооны дарга болоод дэргэдээ улс төрд орох хүсэлтэй эмэгтэйчүүдийн дэмжих санг байгуулсан. Анхных нь 10 сая төгрөгийг хотын намын хорооноосоо санхүүжүүлсэн байгаа. Мөнгө нь улс төрд орох сонирхолтой эмэгтэйчүүдэд л зориулагдана. Энэ утгаараа улс төрд орох хүсэлтэй эмэгтэйчүүдийг боломжоороо араас нь түлхээд өгөх юмсан гэсэн тэмүүлэл байдаг юм.

-Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэгэнд Сонгуулийн тухай хууль байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг бол 76 жижиг тойрог буюу мажоритар гэсэн санал хэлээд байгаа. Та үүнтэй санал  нэг байна уу?

Улс төрийн нам бодлогоо гаргахдаа хэдхэн хүн сууж байгаад болчихдог зүйл биш л дээ. Намын гишүүдтэйгээ уулзана, олон санаа дэвшүүлнэ. Бид өнгөрсөн хугацаанд монгол орноо бүтэн тойроод ирэхдээ иргэдийн хэлж байгаа үг, дэвшүүлж байгаа санал дүгнэлтийг авдаг. Хөдөө орон нутгаар яваад иргэд, сонгогчидтойгоо уулзсан уулзалт болгон дээр намын жагсаалтаар гарч байгаа хүмүүст сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг.

Намын нэр барьсан хулгайч, луйварчид УИХ-д  орж ирлээ гээд маш шүүмжлэлтэй ханддаг. Бараг сонгогчдын 90 гаруй хувь нь намын нэрээр сонгогдохасуудлыг эсэргүүцэж байгаа. Тэгэхээр сонгуулийн хуулинд 76 жижиг  тойрог буюу ард түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-д ордог байх нь зөв юм.байна гэдэгтэй санал нэг байгаа. Ер нь бол сонгуулийг холимог системээр явуулъя гэдэг санааг чинь МАН эрх  барьж байхдаа гаргаж тавьсан. Түүнээс нам ялагдсандаа холимог системийг өөрчлөх гээд байгаа юм биш.

-МАН-ыг шинэчлэхээр хэсэг залуус “Шинэчлэлийн хороо” гэж байгуулсан. Энэ залуустай хотын намын хороо хэр холбоотой  ажилладаг вэ?

Би энэ залуусыг дэмждэг. Тэр  нь энэ намд болж бүтэхгүй байгаа зүйлийг шахаж, ил гаргаж яриасай л гэж бодож байгаа юм. Харин энэ намыг хагалан бутаргах эсвэл хэсэг бүлгээрээ явах юм бол эсэргүүцнэ. 

Тийм учраас надад хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн ханиад хүрэхээрээ эм  уудаг, вакцин хийлгэдэг биз дээ. Түүнтэй л адилхан манай энэ залуус намыг шинэчлэх ажлыг хийж чадсан. Аливаа үйл ажиллагаа, шийдвэр гарахын өмнө олон ургальч үзэл заавал байх ёстой. Тэр утгаараа Т.Аюурсайхан намын их хурал дээр намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн шүү дээ. Тэгэхээр МАН ардчилалтай байгаа биз. Харин гарсан шийдвэрийг нэг хүн шиг дагах ёстой.

-Дөрөвдүгээр сарын 27-нд нийслэлийн МАН-ын 90 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд эхнээсээ үйл ажиллагаа нь явагдаж байна. Энэ жил сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа бүх л намууд онцгой анхаарал хандуулж байх шиг байна?

Энэ жил бол сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа бидний хувьд хамгийн ач холбогдол өгөх цаг хугацаа юм. Эргээд бодохоор 2012 оны сонгуульд бид юун дээр алдаа аргасан бэ гэхээр залуучууд болон цахим орчинд саналаа алдсан байдаг юм билээ. Тэгэхээр одоо бид энэ хоёр дээрээ түлхүү ажиллая гээд 2015 оныг “Залуучууд-Олон нийттэй ажиллах жил” гэж зарласан.

Өөрөөр хэлбэл, 2014 онд бид нам дотроо ажиллалаа одоо ил гарч намын гишүүдээ нэгтгэсэн мөн нам бусчууд буюу саарал массыг нэмэх бодлоготойгоор ажиллана гэж төлөвлөөд эхнээсээ ажлаа эхлээд явж байна. Нийслэлийн намын байгууллага энэ жил 100 мянган залуутай уулзъя гэсэн төлөвлөгөөтэй ажлаа зохион байгуулж байна. Улаанбаатар хотод л гэхэд 140 гаруй мянган оюутан ИДС-иуд сурдаг. Тэгэхээр зөвхөн ИДС-иудад ажилахад л бидний зорилго, төлөвлөгөө биелэхээр байна.

Ер нь МАН-ын хэмжээнд 200 мянган залуустай уулзъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Төв нам үлдсэн 100 мянга гэхээс хөдөө орон нутгийн залуус маань багтчих байх. Энэ ажил маань эхэлчихсэн хэд хэдэн сургалтууд явж байна. Нөгөө талаас сургалт гэхээсээ илүү залуусын сонирхож байгаа бүлэг, клубээр нь дамжуулаад эсвэл мэддэг хэлээр нь хүсэл сонирхлыг нь сонсоё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэддэг хэл гэхээрээ цахим орон зайг ашиглан биднээс юу хүсээд байгааг нь сонсох хэрэгтэй.

Орчин үеийн залуус мэдээллийн тенхологийн эрин зуунд амьдарч байна шүү дээ. Залуус зориулж цахим орчинд 148 тэмдэгт бүхий контентод нь багтааж намынхаа бодлогыг хүргэе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ялангуяа нийслэлийн МАН-ын хороо түүхт 90 жилийн ойгоо зүгээр нэг баяр ёслол болгоод өнгөрөхдөө биш Улаанбаатар хот нэг өдөр сүндэрлээгүй, эсгий хотоос XXI зууны соёлт хот болтол хөгжихөд нийслэлийн МАН бүтээн байгуулсан юм гэдэг түүхийг ойлгуулна.

Энэ бүтээн байгуулалтын цаана МАН- ын бодлого ямар үүрэг оролцоотой, шинжлэх ухааны үндсэн дээр энэ хотыг бий болгосон гэдгийг таниулах ёстой. Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг Улаанбаатар хотын хөгжлийг онол, шинжлэх ухаан дээр суурилсан талаас нь яръя гээд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

Ер нь Улаанбаатар хотыг байгуулах тухай таван ерөнхий төлөвлөгөөг МАН-ыг эрх барьж байх үед гаргасан байдаг. Сүүлийн ардчилалд шилжсэн үеэс хойш хийсэн ерөнхий төлөвлөгөө хүн амын шилжин суурьшил зэргээс шалтгаалж алдаа гарсан байх. Ялангуяа хотыг зорин нүүж ирж байгаа иргэдийг суурьшуулах бодлого хоцрогдолтой байсан гэдэг нь өнөөдрийн хотод тулгамдсан олон асуудлуудаас харагдаж байна.

-Сүүлийн үед олны анхаарал татаад бас багагүй хэл аманд өртөөд байгаа асуудал бол намын байртай холбоотой асуудал. Лениний музейтэй холбоотойгоор Алтан гэж хүн намын байрыг авах нь гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна?

Нийслэлийн МАН-ын хороо энэ байрыг түрээслээд л ажиллаж байгаа. Бид чинь хоёр байраа хураалгасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тулгарсан бас нэг бэрхшээлийн' нэг нь тэр. Намайг хотын намын хорооны дарга болсны маргааш Засаг дарга Э.Бат-Үүл, Орлогч Н.Батаа хоёр ирээд намайг хөөгөөд л гаргасан.

Тэгээд Лениний музей руу очсон дахиад л шүүхийн шинэ нөхцөл байдал үүслээ гээд дахиад л тэрийг булаагаад явчихсан. Өмнө нь шүүхийн шийдвэр гарчихсан байсан юмыг улс төрийн зорилгоор ашиглаж засаглал солигдсон үед шүүх түүхэндээ байгаагүй ийм л шийдвэр гаргасан шүү дээ. Магадгүй үйл явцыг харахад энэ намыг унасан дээр нь гэсэн шиг өмчгүй болгож гишүүдийнх нь итгэл үнэмшлээр тоглох гэсэн санаархал байсныг үгүйсгэхгүй.

Тэгэхээр тэр барьцаа солих гэх асуудлаар ямар ч мэдээлэл алга, та бүхэн шиг хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байна. Алтан бол манай намын бага хурлын гишүүн. Арай ч тийм зүйл хийхгүй байх гэж найдаж байна. Харин ч зарим хүмүүс зориуд үүнийг улс төрийн зорилгоор хэвлэлээр ярьж байгааг үгүйсгэхгүй гэж хардаж байна. Мэдээж хүнээс зээлсэн бол мөнгийг нь төлөх үүрэг нь байгаа. Холбогдох хуулиараа зохицуулагдах биз дээ.

-Сүүлийн гурван жил хотыг АН удирдаж байгаа. Энэ хугацаанд үнэхээр их юм хийлээ гэж олон хүмүүс ам сайтай байгаа. Та бүхэн хорь гаруй жил хотыг удирдахдаа эдгээр ажлуудыг хийх боломж байгаагүй юм уу?

Би дээр хэлсэнчлэн нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй. Дараагийн хэлэх гэсэн санаа гэвэл өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Бат-Үүл даргын хувьд маш азтай гэж би хувьдаа боддог юм. Би хотод ажиллаж байсан.

Тэр үед хөрөнгө оруулалт нь 20 гаруй тэрбум л байсан. Одоо хэд болсныг та нар хараарай. Дээрээс нь “Гудамж” төсөл гээд бондын мөнгийг хотод зарцуулах эрхтэй байна. Яг үнэндээ Бат-Үүл бидний эхлүүлсэн ажлыг л санхүүгийн боломжтой болоод амьдрал дээр хэрэгжүүлсэн байдаг юм. Иргэдийн сайн байна гээд байгаа тэр бүх төсөл хөтөлбөрийг чинь бид цаасан хийгээд бэлэн болгочихсон байсан.

Тухайлбал. замын уулзвар гарцыг шинэчлэл, хот байгуулалтын асуудал гээд. Жишээ нь, УИХ-ын гишүүн Н.Батбаяртай намайг нийслэлийн Газрын албаны дарга байхад дуудаж уулзаад замын түгжрэлийг бууруулахын тулд уулзвар гарцыг өргөтгөх ажлыг хийхээр ярилцаад бүх төлөвлөгөө, зураглалыг нь хийсэн юм. Түүнээс энэ хүмүүс гарч ирээд гэнэт хийчихсэн зүйл биш. Ер нь тийм юм гэж хэзээ ч байхгүй.

-Та бол хотод олон жил ажилласан хүний хувьд Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлуудыг сайн мэднэ. Эдгээрийг хэр- хэн шийдвэрлэх ёстой юм бэ?

Бид эрх барьж байх үедээ хотод тулгамдсан асуудлыг ярьдаг байсан тэр нь алдаа байж гэдгийг одоо гадна талаас хараад алдаа байж гэдийг олж харлаа. Ер нь өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал зөвхөн манайд байгаа юм биш. Дэлхий бүх л өндөр хөгжилтэй улс орнууд энэ олон бэрхшээлийг туулж гарсан байдаг. Холоос Лондон, ойроос Сөүл хотын хөгжлийг харахаар тэд шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлаж хөгжлийнхөө институцийг байгуулж тулгарсан бэрхшээлээсээ гарсан байдаг юм билээ.

Тэгэхээр одоо бид хот судлал дээр тулгуурласан институцийг байгуулах ёстой. Монгол Улсын хөгжлийн олон гарцуудын нэг бол хотын хөгжил юм. Мэдээж уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбар хөгжлийг гарц мөн. Гэхдээ хотын хөгжил бол улсын хөгжлийн нэг гарц юм гэсэн бодлогыг дэвшүүлж тавиад байгаа юм. Одоо манай нийслэлийн удирдлагуудын хийгээд байгаа шиг зөвхөн хогтой тэмцэх гэж ногоон уут гаргаад, түгжрэлээ бууруулах гэж замын уулзваруудаа шинэчлээд хот хөгжиж байна гэвэл энэ бол шийдэл биш. Хотыг хөгжүүлэхийн тулд иж бүрнээр нь шийдэх ёстой юм билээ.

Би хотод ажиллаж байсан хүний хувьд ч энэ талаар нэлээд судалж байгаагийн хувьд өөрийнхөө дэвшүүлсэн хэдэн санааг чамд хэлье л дээ. Миний харж байгаагаар хотод тулгамдсан нэн түрүүнд шийдвэрлэх долоон бэрхшээл байна: Үүнд, агаарын бохирдол, автозамын түгжрэл, хог, инженерийн шугам сүлжээний хуучрал, ногоон байгууламжийн хомсдол, гэр хороолол дахь ядуурал, ажилгүйдэл зэргийг юуны өмнө хотын хэмжээд шийдэх ёстой. Гэтэл хотын иргэд биднээс олон юм хүсдэггүй. Ямар нэгэн стрессгүй, аз жаргалтай амьдралыг илүүд үздэг.