Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2015.04.07
Хүн бүхэн валютын орлоготой болно
Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Улаанбаатар хот төлөөлөн оролцохоор боллоо. Энэхүү арга хэмжээ нь манай улсыг аялал жуулчлалаар дамжуулан дэлхий нийтэд таниулах арга хэмжээ юм. Ирэх зун жуулчдыг татахын тулд 23 төрлийн томоохон баяр наадам зохион байгуулна.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Бид бүхэн Сөүлийн талбайд маш том арга хэмжээ зохион байгуулна. Ирэх 11 сард Шанхайд мөн ийм үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.