УИХ-ын гишүүдийн байр суурь
2015.04.08
Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиолоо
Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо.
Баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга З.Энхболд илтгэл тавилаа. Тэрбээр “Ардчилсан нам яг энэ өдрөөс эхлэн фракцигүй болж байгааг зарлаж байна. Ардчилсан нам олон фракцид хуваагдалгүйгээр АН гэдэг ганц фракцийн төлөө нэгдэн ажиллах болно” гэсэн юм.
Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж ардчиллын алтан хараацайнуудад хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийллээ.