Г.Батхүү: Би ямар ч фракцын гишүүн биш
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.04.06

Г.Батхүү: Би ямар ч фракцын гишүүн биш

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-Гишүүдийн өмнө хамгийн хариуцлагатай гэж тодорхойлж болох ээлжит чуулгаи тулж ирээд байна. Та улс төрийн нам, түүний санхүүжилтийн асуудлаар төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийн гишүүн. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгийн түвшинд хэр ажил нугалав. Ялангуяа УИХ-д суудалтай бүх нам хамтран Зас- гийн газар байгуулснаас хойш, сая чуулганы завсарлагаанаар та бүхний ажил хэр урагштай байв?

Монголын улс төрийн намын түүх 90 гаруй жилийн тэртээгээс эхлэлтэй. АН 25 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, цаг нь болсон. Харамсалтай нь намууд төлөвшиж чадаагүй. Үндсэндээ монгол төрийн дээр нам, намын дээр фракц гарчихсан буруу тогтолцооноос болж энэ улсын хөгжил хэвийн үргэлжлэхгүй байна. Тиймээс ч Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг байгуулсан.

Хоёр жил гаруй боллоо. Ер нь Засгийн газраа хамтран байгуулснаас хойш зөвхөн энэ бус, хэд хэдэн асуудлаар хүлээлт үүссэн. Гэхдээ гэрээ байгуулан хийхээр тохиролцож, гол зорилгоо болгосон ажлаа хийхээс илүүтэй төрийн албан хаагч, албан тушаалтныг томилж, чөлөөлөхөд л анхаарал хандуулаад байх шиг. Ямар сайндаа л төрийн ажил явахгүй байна уу даа гэсэн бодол төрөх вэ.

Сая завсарлагаанаар манай Ажлын хэсэг хуралдаагүй. Ажлын хэсгийн гишүүд зуун хувь санал нэгдэж, гар өргөн баталгаажуулсан зүйл байхгүй. Тэр дундаа улс төрийн нам өмчтэй байх, эсэх асуудлаар байр суурь нэгдэхэд их хэцүү байгаа.Өмчгүй нь өмчтэй намынхаа хамаг юмыг булааж авах гээд ч байгаа юм шиг. Уг нь тийм биш юм шүү дээ. Эцсийн дүндээ тухайн өмчийг хэний ч хөрөнгөөр бий болгосон бай тэр бол Монголынх. Энэ талаар нэлээд ярилцаж байж, нэг тийш шийдвэрлэх байх.

-Тэгэхээр ядаж энэ чуулганаар дээрх хуулиудыг баталчихна гэсэн итгэл үнэмшил байна уу, танд?

Ер нь Сонгуулийн нэгдсэн болон Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад энэ чуулганаас цааш хугацаа байхгүй. Баталлаа гэхэд сайн хууль гарахгүй. Тиймээс Ажлын хэсгийг шахаж, тодорхой шийдвэр гаргуулах чиглэлд санаачилгатай ажиллана гэж бодож байна.

-Та улс төрийн нам өмчгүй байх ёстой гэж үзэж буй бололтой. Улс төрийн намын санхүүжилтийн тухайд ярьж буй гол асуудлуудын тухайд таны байр суурь ямар байна вэ?

Тийм, нам өмч хөрөнгөтэй холбогдохоороо л компаниас ялгарах зүйлгүй болчихож байгаа юм. Өмчөөрөө дамжуулан давуу байдал олж авах боломжийг нь хаах хэрэгтэй., Бүх нам ижил нөхцөлтэй байх ёстой шүү дээ. Мөн нам эдийн Засгийн хувьд аль нэг компани, хувь хүнээс хараат бус байх нөхцөлийг хуульд тусгах ёстой. Ингэхийн тулд парламентад суудалтай намуудыг төсвөөс санхүүжүүлэх ёстой. Төсвөөс санхүүждэг болчихвол төрийн аудитын байгууллага тогтмол хяналт тавьж, үр дүнг нь олон нийтэд зарлах юм.

Үүнээс гадна сонгуульд зарцуулж байгаа мөнгийг тодорхой болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч боломжийнхоо хэрээр бус, сонгуулийн хугацаанд зарцуулах мөнгөний хэмжээг тодорхой зааж өгөх хэрэгтэй байгаа юм. Одоогоор тодорхой хязгаар тавьж байгаа ч зарцуулсан бүх мөнгөнд нь шууд аудит хийхгүй байгаа. Нэр дэвшигчид хуулиар тогтоосон хязгаарт тааруулан тайлан гаргаж буй болохоос бодитойгоор зарцуулсан бүхий л санхүүжилтээ ил болгохгүй байгаа.

-Улс төрийн намын тухай хуулийн хувьд хэлбэл?

Юуны түрүүнд намын гишүүнчлэлийн талаар хөндөх хэрэгтэй. Сонгогчид мөрийн хөтөлбөр нь оновчтой санагдсан намаа дэмжин, санал өгч, түүнийгээ хэрэгжүүлэхийг шаардаж, хамтран ажиллах ёстой. Түүнээс биш аль нэг намд бүр ах дүү, хамаатан саднаараа харьяалагдаад зөв ч, буруу ч намынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг байдлыг халах цаг болсон.

Өөрөөр хэлбэл, нам нь ялбал амьдрал дээшилж, ялагдвал дагаж урууддаг болчихсоныг өөрчлөх хэрэгтэй байна. Шууд гишүүнчлэлгүй болгоход бэлэн биш байж магадгүй. Гэхдээ үе шаттайгаар шилжих боломжтой. Тухайлбал, 10 мянгаас дээш хүн амтай суурин газар улс төрийн нам анхан шатны байгууллагаа бий болгох ёстой гэж хуульчилмаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, үүнээс бага хүн амтай газар намын анхан шатны байгууллага үүсгэхийг хориглож, удирдлагыг нь аль нэг намаас бус, иргэд нь сонгож томилдог байх учиртай. Ингэвэл засаг захиргааны анхан шатны нэгжид улстөржихгүй. Нөгөө талаас Засгийн газар, орон нутаг, цаашлаад засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлага нь намын хувьд харилцан адилгүй буюу өөр өөр намынх бол төрийн ажил явахаа байчихаж.

Засгийн газрын ажлыг муу байлгахын тулд өөр намаас томилогдсон Засаг дарга аймгийн түвшинд хэрэгжүүлдэггүй, аймгийн бодлого, шийдвэрийг сумын Засаг дарга нь өрсөлдөгч намынх бол хүлээн зөвшөөрдөггүй, хэрэгжүүлдэггүй, сумынхыг нь багийн Засаг дарга үл тоодог гэх мэтчилэн хүндрэл гарч байна. Тэгэхээр чухам аль хүртэл сонгууль явуулах, алийг намаас томилж, удирдуулах вэ гэдгийг зааглаж шийдэх ёстой. Дээрээс нь төрийн алба, 1?амын зааг, ялгааг илүү тодорхой болгох хэрэгтэй байна.

Түүнчлэн улс төрийн нам болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондын харилцааг тодорхой болгох шаардлагатай. Гишүүнчлэлээр дамж- сан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цэгцлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ нь сонгуулийн сурталчилгааг ижил тэгш явуулах бололцоог алдагдуулдаг. Улс төрийн намын тухай хуулийг Сонгуулийн нэгдсэн хуультай уялдуулах олон зүйл бий.

-Ярилцдагын эхэнд та “Төрийн дээр нам, намын дээр фракц гарчихсан” гэсэн. АН-ыг фракцгүй болгох санаачилга гаргасан гэж сонссон юм байна.

АН бол олон намын нэгдэл. Энэ ч үүднээс намд тодорхой хэмжээний үзэл бодлын зөрүү ажиглагдаж ирсэн. Сүүлийн жилүүдэд АН-д фракц гэж зүйл хүчирхэгжиж, намыг хуваагдмал байдалд оруулж байна. Нам намаараа гэхээс илүүтэй ашиг сонирхлоороо нэгдэн, фракц үүсгэж, үүнийг нь нам өөрөө дэмжих болсон. Тухайлбал, фракцуудын удирдлага гэж хэсэг хүн томилж, тэдгээр нь үндсэндээ АН-ын бодлогыг барих хандлагатай. Тэд л ямар албан тушаалд хэн очихыг шийддэг болчихож.

Намын удирдлага, ҮЗХ-ны саналыг үл харгалзан фракцын сайд болгож байна. Тэдгээр нь албан тушаалд очсон хойноо намын гэхээс илүү фракцыг дэмжсэн бодлого явуулж байгаа нь намын нэгдмэл байдлыг алдагдуулж байна. Засгийн эрх барьж байгаа намын бодлого урагшлахгүй байгаа нь хамгийн том асуудал. Фракц санал болгосон бол хэн ч гэсэн хаана ч ногоон гэрлээр гардаг.

Эргээд тэд ямар ч хариуцдага хүлээдэггүй, хамгаалалттай, дархлагдчихсан байдаг. Ер нь фракц гэгч зүйл нам хийгээд төрийн үйл ажиллагаанд дандаа сөрөг үр дагавар авчирдаг. Тиймээс бид АН-ыг фракц- гүй болгох санаачилга гаргасан. МОАН санаачилгад одоогоор 10 орчим УИХ-ын гишүүн болон ҮЗХ- ны 60 гаруй гишүүн нэгдээд байна. Бидний зорилго бол ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, АН гэсэн том хүчин болж, эв нэгдэлтэй байх явдал юм.

-Таныг фракцаасаа гарч, шинийг байгууллаа гэсэн янз бүрийн мэдээлэл бий. Тэгэхээр таныг одоо аль нэг фракцад харьяалалгүй гэж ойлгож болох уу?

Би ямар ч фракцын гишүүн биш. Нуугаад байх юм биш, миний бие “Алтангадас”-т 10 гаруй жил явж, ажилласан. Эцэст нь фракц миний болон Монголын улс төрд нийцэх зарчим биш гэдгийг ойлгосон. Жил гаруйн өмнө ^Н-ын бүлгийн хуралдаанд “Фракцгүй АН болъё” гэж А.Бакей гишүүн бид хоёр зорилгоо фракцуудын дарга нарт бичгээр хүлээлгэн өгсөн. Тэд тодорхой санал өгөөгүй учраас ийнхүү уриалж, санаачилга дэвшүүлсэн юм.