Төрийн хүнд суртал шинэхэн бизнес эрхлэгчдийг сорилтод оруулдаг
“Хурд” группын санхүүгийн менежер Д.Батсанаа
2015.04.09

Төрийн хүнд суртал шинэхэн бизнес эрхлэгчдийг сорилтод оруулдаг

Барилгын салбар хувийн хэвшлийн томоохон төлөөлөгчдийн нэг “Хурд” группын санхүүгийн менежер Д.Батсанаатай барилгын зах зээлийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Засгийн газрын зүгээс 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгоод эхэлсэн ч урьдчилгаа 30 хувийг нь төлөх иргэд хомс байгаагаас компаниудын барьсан орон сууц худалдах чадвар буурсан. Гэхдээ Засгийн газрын зүгээс  урьдчилгааг 10 болгож бууруулсан нь хэр боломжтой вэ ?  

Урьдчилгаа 30 хувийнх нь арвыг нь иргэн төлөөд, хорин хувьд нь Засгийн газар баталгаа гаргана. Ингэснээр Орон сууцны корпарицаас 90 хувийн санхүүжилтийг банкуудад өгөх юм шиг. Гэхдээ сургаар бүтээн байгуулалт хийвэлкомпаниуд зах зээлээ булаацалдаад нийлүүлэлт ихсэх эрсдэлтэй. 

Ер нь барилгын компаниуд барилгаа барихын судалгаа хэрэгтэй. Энэ жил барилгын зах зээлд хэдий тооны орон сууц хэрэгтэй, тэдгээр барилгуудыг ямар хэрэглэгч худалдан авах боломжтойг тооцоод төлөвлөх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр аливаа бүтээн байгуулалтыг цогцоор нь барих зайлшгүй шаардлагатай. Нийслэлийн аль нэг хэсэгт 9, 12 давхраар нь дан барилга барьж байгаа нь зөвхөн ашгийн төлөө учраас эргээд оршин суугчдийг хохирооход хүрдэг. Хэрвээ цогцоор нь баривал эмнэлэг, сургууль, тоглоомын талбай болон граж нь нэг дор болсноор борлуулалтаднөлөөлж, худалдан авагчийн сэтгэлд таатай нөлөөг үзүүлнэ.

-Засгийн газрын зүгээс барилгын салбарт өнгөрсөн хугацаанд нэлээд санхүүжилт өгсөн. Үүний үр дүн нь хэр байна вэ ?

Эрэлт талаа түлхүү дэмжсэн ч нийлүүлэлтэд өгсөн зарим санхүүжилтийн үр дүн нь гарахгүй байна. Жишээлбэл дотоодод арматур үйлдвэрлэхэд санхүүжилтийг олгосон ч дотоодын зах зээлээ хангах хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй байгаагаас болоод барилгын компаниудад материалын өртөг бууруулалтын ажил нэг ёсондоо хийгдээгүй.

-Ер нь барилгын салбарт төрийн зохицуулалт хэр хэмжээн байгаа вэ. Иргэд хүнд суртал их бий гэдэг ?

Төрийн хүнд суртал их. Газраа авчихлаа гэхэд  бусад зөвшөөрлүүд нь удааширдаг. Ядаж л хэнээс ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдгийг ойлгомжтой тодорхой болгох хэрэгтэй. Магадгүй нэг, хоёр удаа барилга бариад үзчихсэн хүн бол хаана, хэнтэй уулзахаа мэддэг учраас зохицуулчихдаг. Гэтэл шинэ компаниудад хүнд суртал төвөгтэй асуудал болоод хувирчихдаг.

Нөгөөтэйгүүр аливаа бүтээн байгуулалтыг цогцоор нь барих зайлшгүй шаардлагатай.
-Одоо барилгын салбар уналт орчихоод байна уу эсвэл эдийн засгийн мөчлөгөнд байна уу   ?

Эдийн засгийн мөчлөгт орчихоод байна. Ганцхан зүйл хэлэхэд иргэдийн орон сууц авах эдийн засгийн чадамж нь муудчихсан. Хүмүүс байр авахаар сураглаад ирдэг ч бэлэн мөнгө төлөөд байран орох хүн алга.

Зарим нь найман хувийн зээлэндээ хамрагдахаар оролддог ч урьдчилгаа 30 хувиа төлөхдөө чадамж нь хүрдэггүй. Гол шалтгаан нь иргэдийн нэмэлт орлого буюу хувийн бизнесийнх нь ашиг муу байна. Тэгэхээр зээлийн шаардлагаа хангаж чадахгүйд хүрч ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй болдог.

-Өнөөгийн барилгын зах зээл сайжрахын тулд юу хамгийн ихээр дутагдаж байна вэ ?

Макро эдийн засаг нийгмийн хэмжээнд сайжирах буюу дундаж давхаргынхан орлогын найдвартай эх үүсвэртэй болсноор сайжирна. Ингэснээр борлуулалт ихсэнэ. Түүнээс биш нэг удаагийн вакцинжуулалт шиг дан ганц ипотекийн зээлээр барилгын зах зээлийг өөд нь татах боломжгүй.

-Танай компанийн хувьд “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-нд төсөл хэрэгжүүлэгчээр оролцсон уу ?

Оролцоогүй. Гэхдээ хөндлөнгөөс харахад төсөлд анхаарах хэдэн зүйл байгаа нь дэд бүтэц буюу ус, дулаан, цахилгаанн. Компаниуд үүнийг маш холоос өөрсдийн хөрөнгөөр татдаг нь орон сууцны үнэнд ч нөлөөлж чанартай сууц барих нөхцөл бүрддэг.

Хэрвээ төр хяналтаа сайн тавибал чанартай орон сууц л баригдана.

Харин Нийслэлийн захиргаанаас дэд бүтцийг нь шийдэж байгаа нь чанарын хувьд асуудал үүсгэх вий гэдэгт эргэлздэг. Магадгүй төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаа гэхэд дараа нь тухайн барилгадаа биш дэд бүтэцдээ асуудал гарвал компанийн нэр хүндэд халтай хэрэг болно.

-Тэгэхээр Нийслэлийн захиргаанд итгэхгүй байна гэсэн үг үү ?

Тийм. Хэрвээ төр хяналтаа сайн тавибал чанартай орон сууц л баригдана. Харин хяналт дутуу байгаа нь асуудал шүү.

-Танай компанийн өнгөрсөн жилийн борлуулалт энэ жилийнхтэй харьцуулахад ямар үзүүлэлттэй гарсан бэ ?

Нэлээд бууралттай гарсан. Өнгөрсөн жил найман хувийн зээл эхлэхэд борлуулалт огцом өссөн ч жилийн дунд үеэс жигд буурсаар өнөөдрийн түвшинд хүрчихлээ. Энэ байдал ойрын хоёр жилдээ сайжрахгүй л болов уу.