Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг практиктай шууд холбоно
УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд М.Энхболд
2012.05.07

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг практиктай шууд холбоно

Өндөр мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай мэргэжлийн боловсон хүчнээ Монгол Улс өөрсдөө бэлтгэж чадаж байвал гадаадын мэргэжилтэн авах шаардлагагүй болно. Засгийн газраас мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон  арга хэмжээ авсны үр дүнд мэргэжлийн сургуулиудын хүчин чадал нэмэгдэж, иргэд, нарийн мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч мэргэжил эзэмших эрмэлзлэл өргөжин тэлсээр байгаа төдийгүй энэхүү боломж бүрдээд байгаа юм. Залуучуудын сурах боломжийг өргөтгөхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудтай уялдаа холбоотой байж,  хамтран ажилахыг Засгийн газар зорьж байна. Хамгийн гол нь төгсөж гарч байгаа залуучууд ажлын байраар бүрэн хангагдсан байх, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлийг чадварлаг эзэмшсэн байх ийм боломжийг бий болгохын төлөө зорьж ажиллах учиртайг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байгаа юм.

Өнгөрсөн хичээлийн жилд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 19 мянган залуучууд суралцсаны 70 хувь нь ажлын байраар хангагджээ.

Монгол Улсын Засгийн газрын энэхүү бодлогыг хэрэгжүүлэх гол цөм нь Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл юм. Энэхүү зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даргалдаг бөгөөд ээлжит хуралдаанаа өнөөдөр Төрийн ордонд хийлээ. Хурлаар тус зөвлөлийн 2011 оны үйл ажиллагааны тайлан, ирэх хичээлийн жилд суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо болон сургалтын жилийн зорилтыг тодорхойллоо. Өнгөрсөн хичээлийн жилд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 19 мянган залуучууд суралцсаны 70 хувь нь ажлын байраар хангагджээ. Ирэх хичээлийн жилд нийт 76 сургалтын байгууллагад давхардсан тоогоор 204 мэргэжлээр 28000 гаруй хүн суралцахаар саналаа ирүүлснийг хуралдааны үеэр танилцууллаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн  дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Сургалтын чанарт анхаарахаас гадна суралцлагчийг хувь хүн, бие хүн болж төлөвшихөд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Мөн ажлын байраар хангагдсан 70 хувь гэсэн тоог нэмэгдүүлэх, 80, 90 хувьд хүргэхийн төлөө ажиллах учиртай гэдгийг анхаарууллаа. Үүний тулд дадлага давамгайлсан

Налайх дүүрэг Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төв

сургалтыг чанаржуулах шаардлагатай. Ингэхдээ суралцагчийг үйлдвэрлэлийн дадлага хийсэн аж ахуйн нэгж, үйлдвэрийн газартаа жинхэнэ ажилтнаар орох бололцоог хангахын төлөө хичээж ажиллах учиртайг хэлээд энэхүү бодлогыг дэмжсэн ажил олгогчид төрөөс ямар дэмжлэг үзүүлж болох талаар дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Мэргэжлийн сургалтын гол цөм нь үйлдвэрлэлийн дадлага. Сүүлийн жилүүдэд дадлага хийх бааз суурь сайжирч байгаа гэдгийг албаны хүмүүс тодотгоод өнөөдрийн байдлаар дадлагын 60 орчим хувийг сургалт үйлдвэрлэлийн төв дээрээ хийх боломжтой байгаа гэдгийг хэлж байлаа. Сургуулийн бааз, үйлдвэрлэлийн дадлага хоёр орчин нөхцөл зэргээсээ хамаарч эрс ялгаатай. Практик  дадлагаа хийсэн газарт нь ажилд оруулах нь тухайн хүнийг тогтвор суурьшилтай ажиллахад ихээхэн нөлөөлнө гэдгийг Шадар сайд онцлоод 2012-2013 оны хичээлийн жилийг  “Дадлагын сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх жил”-ээр зарлахаар энэхүү хуралдаанаас шийдвэрлэлээ,

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.