Шадар сайд М.Энхболд хүүхдүүдэд бэлэг өглөө
Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга М.Энхболд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 411 дүгээр ангид хүмүүжиж байгаа 17 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардууллаа. Үүнээс гадна Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн хүүхдүүд болон Гандантэгчинлэн хийдийн Шашны сургуулийн хүүхдүүдэд бэлэг өгсөн юм. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга М.Энхболд "Монгол Улсын Засгийн газар эх орны ирээдүй болох хүүхдийн төлөө онцгой анхаарч, тэдэнд үзүүлэх тусламж дэмжлэгээ урьд жилүүдээс илүү нэмэгдүүлэх болсон. Хүүхдийг дэмжсэн, халамжилсан бодлогоосоо ухрахгүй. 2010 онд бүх шатны байгууллагууд хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаална" гэлээ.