Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг төсөл санаачлагч С.Одонтуяа гаргасан юм. Шалтгааныг нь тэрээр “Нийтийн албаны тухай хуулийн төсөл, Орон нутгийн тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Засгийн газартай зөвшилцөх, санал солилцох шаардлага тулгарч буй аж.
Тиймээс байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд С.Одонтуяа гишүүний гаргасан саналыг хүлээн авч, дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.Байнгын хороо нь энэхүү хуулийн төслийг хэлэлцсэн бол хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байлаа.