Хотын хөгжлийн талаар санал солилцлоо
Нийслэлийн МАН-ын хорооны 90 жил
2015.04.16

Хотын хөгжлийн талаар санал солилцлоо

Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ойн өдрүүд үргэлжилж байна. 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд Богдын сангаас нэг гэр, хоёр авдартай байгуулагдаж байсан

Нийслэлийн МАН-ын байгууллага түүхийн 90 дэх хуудсаа эргүүлж байна. Улаанбаатар хотын хөгжлийн суурь үндсийг тавьж, амжилт ололт, алдаа дутагдал бүхэнтэй хамт бичигдэж ирсэн. Хийсэн ажилтай бүтээсэн бүтээн байгуулалттай тус байгууллагынхан өчигдөр хотын хөгжлийн ирээдүйн талаар ярилцлаа.

Өнөөгийн хотын өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга зам, хөгжилтэй хотуудын туршлага, хэрэгжүүлж байгаа ажлуудын ололт, алдаа болон хийхээр төлөвлөсөн ажлын талаар хэлэлцэж, эрдэмтдийн дэвшүүлсэн санал санаачлагыгсонслоо. Хурлыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нээж үг хэлэв. Тэрбээр, “... Өнгөрсөн зууны эцэс, шинэ зууны эхэнд Монголд хотжилт хүчтэй өр- нөсний тод илрэл нь Улаанбаатар хот мөн. Дэлхийн саятан хотын эгнээнд шилжин орж, барилгажилт шатлан өргөжиж байна. Хотын хөгжлийн чиг хандлагын талаархи судалгаанаас үзэхэд, Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 2020 онд 1,538 мянга, 2030 онд 1,870 мянга болон өсч, улсын нийт хүн амд эзлэх хэмжээ нь 56 хувьд хүрэх төлөв байна.

Үүнээс үзвэл, хотын өсөлтийн том сорилын өмнө бид зогсч байна гээд бид хотын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлд, оршин суугчдын оролцоонд хараагаа чиглүүлэх хэрэгтэй болоод байгаад онцлон хэлээд, Улаанбаатар хотын эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлж, дагуул хот тосгоноо түлхүү хөгжүүлж, шинэ хот байгуулж, хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь манай намын зорилт билээ. Энэ бодлогын хүрээнд зөв суурьшилтай, иргэдэд ээлтэй бөгөөд ногоон хот байх үзэл баримтлалаар Улаанбаатар болон түүний тогтол- цоог тодорхойлон хөгжүүлэхийг зорих нь бидний цаашдын үйл ажиллагааны чиглэл хэмээн төсөөлж байна гэлээ.

Дулааны эх үүсвэрийг шийдэх судалгаа хийжээ

Эрдэм шинжилгээний хуралд “Хотжилт, хотын өсөлтийг удирдахуй” сэдвээр МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн профессор Л.Даваасүрэн илтгэлээ. Тэрээр “Өнөөдөр Улаанбаатар хотод нэг м.км 270 орчим хүн байгаа. Энэ бол дараагийн хот болох Эрдэнэт хотоос гурав дахин их байгаа үзүүлэлт. Гэхдээ дэлхийн бусад хотуудын өсөлттэй харьцуулвал төдийлөн өндөр биш юм. Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг Монгол Улсын хөгжлийн асуудал мэтээр харах хэрэгтэй. Тэгэхээр хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн асуудал чухал юм, Тиймээс хотын төвлөрлийг зохистой түвшинд байлгах, хотын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд орон нутаг руу чиглэсэн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн улстөр болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн хотын хөгжил, чиг хандлагын талаар БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга, докторант М.Батбаяр, Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх арга зүйн талаар ШУТИС- ийн доктор Г.Баттүвшин судалгаа, шинжилгээний ажлаа танил- цууллаа. Мөн Нийслэлийн МАН-ын улс төрийн ажилтан, Нийслэлийн МАН-ын хорооны /1963-1987/ дарга Б.Алтангэрэл агсны хүү А.Амарсайхан “Нийслэл хотын хөгжилд миний аавын оруулсан түүхэн мөр” сэдвээр дурсамж илтгэл тавилаа.

Дашрамд сонирхуулахад  Нийслэлийн МАН-ын даргын дэргэд судалгааны баг ажиллаж байгаа юм байна. Тус судалгааны баг дулаан хангамжийн эх үүсвэрийг шийдэх талаар судалжээ. Тиймээс шөнийн цагт дулаанаа хуримтлуулан, өдөр нь хэрэглэдэг технологийг нийслэлийн гурван дүүрэгт туршилт хийхээр ажиллаж байгаа аж. Хэрэв туршилт амжилттай болвол гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжиж байгаа газрын дулаан хангамжийг уг технс- логиор шийдэх боломжтой юм.

Манай улсад 1950-иад оноос хойш хотжилт эрчимтэй явагдсан байна. Нүүдлийн соёл иргэншилтэй улсын хувьд манай хүн амын 80 хувь нь хөдөө орон нутагт оршин суудаг байлаа, Өнөөдөр хотжилтын нөлөөгөөр Монголчуудын дийлэнх нь буюу нийт хүн амын 67 хувь нь хот суурин газар амьдарч байгаа нь Азийн бусийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Монголын хүн амын дөч гаруй хувь нь Улаанбаатар хотод суурьшаад байна. Хуралд оролцогчид Улаанбаатар хотын хөгжлийн цаашдын бодпого, үйл ажиллэгааны талаар санал дэвшүүлж, ярилцлаа. Юуны өмнө, иргэдийн чөлөөтэй, журамтаи шилжилтийн тогтолцоог улс даяар нэвтрүүлэх хэрэгтэйг онцлов. Засгийн газар, хотын Захирагч хамтран хөдөөнөөс хот руу чиглэсэн болон хотын доторх шилжилт хөдөлгөөнийг журамласан эрх зүйн акт гарган мөрдүүлвэл иргэд, байгууллагын байршил, суурьшлыг зохицуулахад нэмэр болох юм.

Хотын оршин суугчид, байгууллагын байршил, суурьшлыг зохицуулах зорилгоор эдийн засгийн хөшүүрэг бий болгох тухай хорь шахам жил ярьж буй боловч шийдвэрлэсэн зүйл алга. Иймд нийслэл хотын татварын тухай хуулийг батлуулах, шинэ хот, дагуул хот, тосгонд амьдрах оршин суугчид болон бизнест татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байна.

Улаанбаатар хотын дүрмийг боловсруулж батлан мөрдүүлвэл иргэншсэн иргэнтэй болоход сайнаар нөлөөлөх болно. Орон сууцны хөтөлбөрийн чиглэлийг шинэ хот, дагуул хот, тосгонд чиглүүлж, тэнд иргэд орон сууц барих болон худалдан авахыг урамшуулан дэмжих талаар хотын менежментийн түвшинд анхаарч үзэх шаардлагаТай байгаа талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Мөн энэ үеэр “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй” гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнгээс хотын хөгжлийн туршид бүтээн байгуулсныг гэрчлэх баримт бүхий гэрэл зургийг харж болох юм. 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ.

Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван бай- шин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв. Нийслэл хотын үе үеийн бүтээн байгуулалтыг харуулсан түүхэн ховор зургийг тус үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.