Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ
Улсын Их Хурал
2015.04.20

Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ

Цаг хугацааны хувьд энэ “Сантмарал” сангийн энэ судалгаа 2015 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 12-ны хоорондох үеийг хамарч байгаа аж.

Тавантолгойн гэрээ тал талаасаа асуудал дэгдээсэн, УИХ-ын чуулган эхэлсэн гээд улс төрийн хувьд үйл явдал ихтэй цаг үетэй таарчээ. Ийм үед иргэд аль намд илүү итгэж найдаж байна вэ гэдэг сонин. Хэрвээ маргааш сонгууль болбол Та аль намын төлөө саналаа өгөх вэ гэсэн асуултад МАН 38.9, АН 33.0, МАХН 18.9, ИЗНН 4.4, МҮАН 1.7, Өөр нам 3.2 гэсэн дүнтэй гарчээ.

МАН ер нь сүүлийн жилүүдэд рейтингээрээ АН-аас дээш гарч ирэхээ болиод байсан нь энэ удаад өөрчлөгдсөн дүр зураг гарч ирсэн байна. Тодруулбал, АН-ын рейтинг МАН-аас доош орсон байна. АН-ын дарга болон Ерөнхий сайд ТОП -10 улстөрчийн жагсаалтад багтаагүй байсан бол намынх нь рейтинг ч бас буурчээ. Харин Н.Энхбаярын нэр хүнд өндөр байгаагаас гадна МАХН-ын рейтинг өсөлттэй гарчээ. Намын . даргын нэр хүнд, намын рейтинг гэдэг энэ хоёр хоорондоо харилцан хамаарал ихтэй үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй биз ээ.

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Татварын эрх зүйн орчин цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д оруулж хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт их байв. Гэвч Ерөнхий сайдын цагаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй, Шадар сайд эзгүй, Сангийн сайд Олон улсын валютын сангийн уулзалтад оролцож байсан тул Ерөнхий сайдын цагийг хойшлуулах горимын саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гаргасан. Горимын саналыг гишүүдийн олонх дэмжиж энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон юм.

Харин Тавантолгойн гэрээний төслийг УИХ- д оруулахын тулд зарим нэг зүйл заалтыг Ажлын хэсгийнхэн өөрчилж, шинэчилж байгаа учраас УИХ-ын даргад өргөн барьж амжсангүй гэсэн мэдээлэл байсан. Зарим улстөрчийн хувьд гэрээнд засвар оруулж байгааг тодруулах хэрэгтэй. Гэрээг УИХ-д шууд оруулж ирэхгүй яагаад засвар хийж байна гэсэн хардлага ч байв.

Ямартай ч өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш Тавантолгойн гэрээг хэлэлцүүлэхээр УИХ- ын даргад өргөн барьсан юм. Үүнтэй холбоотой сайд М.Энхсайхан өөрийн цахим хуудастаа “Гэрээний төслүүдийг УИХ-д өргөн барихын тулд УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл, үзэл баримтлалыг мөн Засгийн газраас өргөн барих шаардлагатай байдаг юм байна. Үзэл баримтлал, УИХ-ын шийдвэрийн төслүүд бичиг баримт хэлбэрт орж бэлэн боллоо. Одоо УИХ- ын дарга цаг товлохыг хүлээж байна.

Мөн УИХ- ын Тамгын газар өргөн барих гэж байгаа бичиг баримтын бүрдлийг шалгаж байна. Хуулиар 72 цаг шалгах эрхтэй гэнэ” хэмээн бичсэн байв. Үүнээс харахад энэ долоо хоногт УИХ-аар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцүүлэх бололтой. Энэ өдөр УИХ- аар хэлэлцсэн асуудал нь 2014 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилт байв. Гишүүд үндсэн чиглэлийн хэрэгжилт 64 хувьтай байгааг шүүмжилж, эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх хэрэгтэй. Ихэвчлэн хийсвэр дүгнэлтүүд гаргасан гэсэн саналыг хэлсэн юм.

Ё.Отгонбаяр:

Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх хэрэг байна уу. Хэрэгжилт нь муу байна гээд өмнөх Засгийн газрыг огцруулсан. Харин одоо дараа жилийн төсөл хөтөлбөр дээрээ юу хийх саналаа яриад явсан нь дээр байх. Үндсэн чиглэлээ хаврын чуулганаар багтаад өөрчилмөөр байна. Өнөөдөр эдийн засгийн хямрал нэрээр төсвөө танасан. Гэтэл үндсэн чиглэлд багтсан ажил яав гэхээр сайдууд нь мөнгө байхгүй, төсөв танагдсан гэдэг тайлбар хэлээд сууж байна. Нэгэнт мөнгө нь байхгүй төсөл, арга хэмжээгээ үндсэн чиглэлээсээ хасах хэрэгтэй.

А.Бакей:       

Төрийн байгуулалтын байнгын хороо Ажлын хэсэг гаргаж бичиг баримтын төлөвлөлтийг сайжруулах, одоо хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг хуулийн төслийн хоорондын уялдааг хангаж эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэв.

Үндсэн чиглэлийн биелэлт муу байгаа нь тодотгол хийдэггүй, төсөвтэйгээ уялддаггүй, төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байгаа зэрэг олон шалтгаантай холбоотойг ч Төсвийн байнгын хорооны дарга Ж. Батсуурь тайлбарласан. Уг асуудалд гишүүдийн дийлэнх шүүмжлэлтэй хандсан учир тогтоолын төслийг батлалгүй салбар байнгын хороо) дахин хэлэлцэхээр 6олжээ