Мандат гардуулах ёслол боллоо
Олимпиадад оролцож байгаа 15 сургуулийн төлөөлөл оюутнууд
2015.04.22

Мандат гардуулах ёслол боллоо

Нягтлан бодох бүртгэлийн Улсын XVIII олимпиад маргааш Мандах бүртгэл ДС дээр эхэлнэ.

Эрдэм мэдлэг, ур чадвараараа өрсөлдөхөөр сургууль тус бүрээс шалгарсан 5, нийт 75 оюутан өнөөдөр удирдагч багш нарын хамтаар ММНБИ-д ирж, олимпиадад оролцох мандатаа гардан авлаа. Мандат гардуулах ёслолд улсын XVIII  олимпиадын эзэн, Монгол Улсын гавъяат эдийн засагч, профессор Р.Батжаргал, ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, дэд захирал Б.Мягмаржав болон  багш, оюутнууд оролцлоо.    

Олимпиадад оролцож байгаа 15 сургуулийг танилцуулж байна. Үүнд,

Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Ховд их сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Этүгэн дээд сургууль,  Идэр дээд сургууль, Сан дээд сургууль, ОУЭЗБДС, Мандах бүртгэл ДС-ийн Дархан салбар, ХААИС-Дархан салбар, МУИС-ийн Орхон сургууль, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Монголын үндэсний их сургууль.