Сүхбаатар дүүргийн тэргүүний 6 дугаар сургууль “Эрдмийн баяр”-аа хийлээ
2015.04.28

Сүхбаатар дүүргийн тэргүүний 6 дугаар сургууль “Эрдмийн баяр”-аа хийлээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тэргүүний 6 дугаар сургуулийн 5 бүлгийн 265 хүүхэд уншиж, бичиж, бодож сурсны “Эрдмийн баяр”-аа хийлээ. 

Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Б.Ган-эрдэнэ, 6 дугаар сургуулийн захирал Ц.Алтангэрэл, багш ажилчид, аав, ээж болон гэр бүлийнхэн нь оролцов.Энэ үеэр 1б ангийн багш Төрбатын Болормаад Монгол Улсын боловсролын хөгжил, шинэчлэл, сурган хүмүүжүүлэх их үйлсэд өндөр амжилт гаргасныг нь үнэлж багш нарын холбооны дээд шагнал “Багшийн гавъяа” одонгоор, дүүргийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнасныг гардууллаа. 

Боловсролын тэргүүний ажилтан Т.Болормаа: Би 24 дэх жилдээ багшилж байна. 4 дэхь удаагийн 58 бяцхан шавь нар маань өнөөдөр 35 үсгээ нүдэлж, эх хэлээрээ зөв уншиж, бичиж сурснаар цаашид аливааг ойлгож, ярьж сурах, 1-100 хүртэлх тооны бүтэц, нэмэх, хасах, жиших зэрэг арифметикийн анхны ухааны ухагдахууныг эзэмшиж математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах суурь ийнхүү тавигдлаа.

Шавь нартаа цаашдын сурлага хүмүүжилд нь өндөрөөс өндөр амжилт хүсч, багш бидний ажилд үргэлж тусалж дэмжин, хамтран ажилладаг эцэг эхийн зөвлөлд маш их баярлаж байна” гэв.“Үзэг барьсан турьхан гарт миньҮг холбох аргыг заасанБага ангийн багшаа баярлалааБалчирхан би чинь бичиж сурлааБага ангийн багшдаа бид хайртай”... гэж хоолой нийлүүлэн дуулах зургаан настнууд Эрдмийн баяраараа тооны аварга, цэвэр бичигтэн, уран уншигч зэрэг анги хамт олноо манлайлсан бяцхан сурагчид шагнал хүртлээ.