"Говь нутгийн дэг" ардын бүжгийн уралдаан болж өнгөрлөө
Бүжгийн уралдаан
2015.04.08

"Говь нутгийн дэг" ардын бүжгийн уралдаан болж өнгөрлөө

Монгол улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 90 жилийн ой , Авьяас хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдүүдэд бүжгийн урлагийг таниулах , сургах, тэдний авьяасыг нээн хөгжүүлэх, бүжиглэх ур чадварыг нэмэгдүүлэх болон гоо зүй, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор өнөөдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр "Говь нутгийн дэг" ардын бүжгийн уралдаан Хүүхдийн ордонд боллоо. 

Тус уралдаанд 12 цэцэрлэгийн 200 гаруй өсвөрийн бүжигчид өрсөлдсөнөөс
Гоцлол бүжгийн төрөлд: 
1-р байр Сайншанд 9-р цэцэрлэгийн Г.Бүрэн-Эрдэнэ “Мянгад бүжиг”
2-р байр Сайншанд 2-р цэцэрлэгийн Б.Цэцэгдарь “Мянгад бүжиг”
3-р байр Иххэт сумын Б.Золцэцэг “Хүлгийн айзам”
Хамтлаг бүжгийн төрөлд:
1-р байр Сайншанд 9-р цэцэрлэг Саруул дэнж хамтлаг “Гөрөөс бүжиг”
2-р байр Сайнганд 8-р цэцэрлэг ДИНО хамтлаг “Аргалчин охид бүжиг”
3-р байр Сайншанд 2-р цэцэрлэг “Бүүвэй бүжиг” тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт өсвөрийн бүжигчид болон удирдан оролцсон багш нартаа талархал илэрхийлье

Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс