Ө.Энхтүвшин: Тавантолгойн гэрээг шинээр байгуулах хэмжээний гацаа үүсгэж байна
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.04.30

Ө.Энхтүвшин: Тавантолгойн гэрээг шинээр байгуулах хэмжээний гацаа үүсгэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлыг батлахын өмнө хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа УИХ-ын гишүүд хэлдэг.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Тавантолгойгоо хэзээ хэлэлцэх юм бэ. Өчигдөр Эдийн засгийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ гэж байсан ч хуралдсангүй. Эхлээд Засгийн газраас оруулж ирсэн төслийг нь оруулаад, хууль зөрчсөн асуудал байвал сайжруулах зүйлсээ яриад явбал ямар вэ.

Сонсоод байхад төр 51 хувийг эзэмшинэ ч гэх шиг энэ гэрээг бүр шинээр байгуулах, шинэ хөрөнгө оруулагч хайх хэмжээний асуудал болгоод байх шиг байна. Тавантолгойн гэрээг УИХ хурлаар хэлэлцэхийг би дэмжиж байгаа, хэлэлцэх нь зүйтэй. Эцэстээ энэ гэрээ явахгүй, гацаанд орох хэмжээд ирчихэж байгаа юм биш үү?

З.Энхболд: Гэрээг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдэх Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-д суудалтай бүлгүүд гаргасан. Үүний дагуу Ажлын хэсэгт орох гишүүдийн нэрсийг гурван өгсөн. Ер нь бол гэрээ манай хууль тогтоомжуудтай нийцэх ёстой. Хууль тогтоомжуудад нийцэж байж гэрээ цааш явах учиртай. Ажлын хэсэг хагас, бүтэн сайнд шуурхай ажиллаад ирэх долоо хоногт асуудлаа танилцуулах байх.

Б.Бат-Эрдэнэ: 1072 хувьцаагаа хүлээсэн хүн хөдөө олон байна. Үүнтэй холбоотой данс нээнэ гээд иргэдээс 5000 төгрөг, 100 мянган төгрөг дансанд байршуул гэх мэтээр нугалаа завхрал Хэнтийд гарч эхэлж байна. Нэгэнт нийгэмд хүлээлт бий болгосон нэ асуудлаа шийдэх ёстой. Энэ гэрээг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

З.Энхболд: Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээе. Ажлын хэсэг хурдан ажиллах хэрэгтэй гэлээ.